Сурвалжилга, Нийтлэл

ТОДРУУЛГА: Нийслэл рүү орж ирсэн ЗЭЭРИЙН СҮРГИЙГ даруй суурьшлын бүсээс гаргахаар ажиллаж байна

Өнөөдөр /2020.11.29/ цахим орчинд Улаанбаатар хотын нисэх, яармаг орчмоор зээрийн сүрэг явж байна гэх бичлэг тавигдсан. Иргэд хөл хориотой, хүний бөөгнөрөл багатай эдгээр өдрүүдэд зэрлэг амьтад хотын суурьшлын бүс рүү орж ирэв үү гэх мэтээр өөр, өөрсдийн таамаглалыг дэвшүүлж байна.

Бид уг асуудлаар Нийслэлийн Байгаль орчны газрын Амьтан, ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатартай товч ярилцлаа.

-Улаанбаатар хотод зээрийн сүрэг орж ирсэн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Үнэн. Ойролцоогоор 300 гаруй бодгальтай томоохон зээрийг сүрэг орж ирсэн.

-Ямар шалтгааны улмаас ийм томоохон сүрэг суурьшлын бүс рүү орж ирэв. Та бүхний зүгээс юу гэж үзэж байна вэ?

-Ер нь хот руу зээрийн сүрэг орж ирэх тохиолдол өмнөх жилүүдэд ч байсаар ирсэн. Яаралтай арга хэмжээ авахгүй бол нохойд бариулах, хашаанд сүлбүүлж үхэх тохиолдол гардаг. Сүүлийн өдрүүдэд нэлээд цас орлоо, тал хээрийн бүсэд идэш тэжээлийн хомсдол үүссэн. Иймээс идэш тэжээлээ хайгаад л бууж ирсэн байж таарна.

-Одоо тэдэнд ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

-Хотын суурьшлын бүсээс холдуулна. Тэгэхгүй бол дээр хэлсэнчлэн хоргодох эрсдэлт нөхцөлүүд үүсдэг. Одоо холбогдох мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид багаараа ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-29 18:42

Энэ зургийг ашигласан эх сурв�##�жаа бичээч

Зочин
Зочин
2020-11-29 19:55

Зард�##�гүй өөрсөдөө ирж байхад хөгшинөөс нь цэргийн хоолонд гууртахаас нь өмнө хэрэглэх хэрэгтэй.бэлчээрийн дайсан.

Зочин
Зочин
2020-11-29 20:49

Huvaagaad idchiildaa lol

Холбоотой мэдээ

Back to top button