АВТОР БОЛОХ МӨРӨӨДӨЛ: Үнэндээ Т.Аюурсайханаас ч өмнө Хятадын ӨРИЙГ ТЭГЛЭХ асуудал яригджээ
Манай улстөрчид ямар нэгэн ажил төрлийн “автор” болох гэгээн мөрөөдөлтэй улс л даа. Үүнийхээ төлөө уйгагүй ч ажиллацгаадаг. Тухайлахад, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан саяхан /2020.11.26/ Бүх Хятадын Ардын Төлөөлөгчидтэй онлайн уулзалт хийх үеэрээ Монгол банк, Хятадын ардын банк хоорон дахь 2 тэрбум ам.долларын своп хэлцлийн өрийг ТЭГЛЭХ санал дэвшүүлсэн явдал.
Тэрбээр “Хятад нөхөд өө, бид танайхаас авсан своп хэлцлийнхээ хүүнд бүр “нухуулж” гүйцлээ. Өнгөрсөн хугацаанд 660 сая.ам доллар, ирэх жил л 87-г нэмж төлөхөөр байна. Тиймээс цар тахалтай энэ хүнд үед своп хэлцлийнхээ өрийг тэглэж, манайхыг харж үзээч” гэсэн агуулгаар бэлдсэн үг хэлжээ. Цагтаа Н.Энхбаяр монголын талаас ОХУ-д төлөх 11.7 тэрбум ам.долларын өрийг 98 хувь буулгаснаа” Их өрийг тэглэлээ” гэж зарлаж байв.
Харин энэ удаа Т.Аюурсайханы Хятдаас тэглэхийг хүссэн дүн нь, 2 тэрбум буюу ОХУ-ын өрөөс 6 дахин бага дүн юм. Тийм байтал эрхэм поп гишүүн маань нүүр хуудсандаа бараг л “Их өр”-ийг тэглэхтэй дүйцүүлэн бичжээ. Олон нийтийн хувьд ч тэр, уг асуудлаар УИХ-ын дарга Т.Аюурсайханыг анх дуугарлаа гэсэн мессижийг авч, шагширцгаав. Гэвч үнэндээ энэ нь шинэ бөгөөд Т.Аюурсайханаар овоглогдох сэдэв биш билээ.
Ч.ХҮРЭЛБААТАР САЙД “МОНГОЛБАНК АСУУДЛАА ӨӨРСДӨӨ ШИЙД” ГЭЖЭЭ
ОХУ-ын их өрийг Н.Энхбаяр Засгийн газрын тэргүүн байхдаа тэглэх хэлцлийг нь эцэслэсэн. Энэ утгаараа Хятадын Ардын банкны своп хэлцэл тэглэх асуудлыг Засгийн газарт нааж ойлгож болох. Гэвч үнэндээ Монголбанк Засгийн газарт хамаардаггүй, УИХ-ын бүтцийн байгууллага. Тиймээс ч своп хэлцлийн асуудал өнгөрсөн жил толгойны өвчин болох үеэр Ч.Хүрэлбаатар сайд “Монголбанк асуудлаа өөрсдөө шийд” гэж түлхжээ.
Сангийн сайдын ч зөв. Өмнөх олон асуудлаа яая гэж байж, УИХ-ын бүтцийн байгууллагын ажилтай хэн зууралдахыг хүсэх вэ дээ. Ялангуяа Ч.Хүрэлбаатар шиг нэг зүтгэхээрээ туйлгүй гөжүүд хүн бол. Засгийн газар ч Сангийн сайдынхаа үгийг дагаж,своп хэлцэл дээр зовлон ярьж ирсэн Монголбанкийг хоосон буцааж байжээ.
ХЯТАДУУД “ЛУУ УНЖСАН” ТҮҮХ
Үнэндээ Хятадын Ардын банканд 2 тэрбум ам.доллар бол жижигхэн хэмжээ.Манайд л томдоод байгаа болохоос биш. Гэвчиг тэд эл своп хэлцлийг сунгах болохоор жинхэн луу унждаг талтай. 2016 оны сонгуулийн дараа Далай лам монголд айлчилсан асуудалд урд хөрш ихээхэн шүүмжлэлтэй хандаж, Ц.Мөнх-Оргил сайд өөрийн биеэр “мэхийж” айлчлахад хүрсэн. Ингэхдээ тэрбээр, алдарт 2 тэрбум ам.долларын своп хэлцлийг сунгах асуудлыг шийдсэн байдаг.
Өнгөрсөн жил мөн л хугацаа нь дуусах үеэр Монголбанкныхан хэлцэл хийхээр очсон ч хүлээж аваагүй гэх мэдээлэл улстөрийн хүрээнд түгшүүр зарласан удаатай. Улмаар Bank 0f China-г монголд оруулах шахалт үзүүлсэн, хүсэлт сунгах хүсэлтэд хариу огт өгөөгүй гэх мэдээлэл хөшигний ард удтал яригдсан юм. Эцэст нь Хятадын Ардын банкнаас своп хэлцлийг сунгах гэрээнд гарын үсэг зурсан билээ. Мэдээж өмнөх удаад ч, энэ удаа ч гэрээний агуулга нууцын түвшинд хадгалагддаг.
ҮАБЗ ДЭЭР ЯРИГДАЖ, ЕРӨНХИЙЛӨГЧ АЙЛЧЛАЛЫНХАА ҮЕЭР ХӨНДӨЖ БАЙЖЭЭ
Хятадын Ардын банк, Монголбанк хоорондын своп хэлцлийг тэглэх асуудал шинэ юм биш гэж онцолсон нь учиртай. Эл асуудал ҮАБЗ дээр яригдаж байсан удаатай аж. Улмаар Засгийн газар энэ асуудалд оролцох хүсэлгүй байсан нь ч тодорхой байна. Нэг сонин зүйл нь, Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д ид цар тахлын үеэр айлчилж, 30 мянган хонь өгөхдөө своп хэлцлийг тэглэх асуудлыг сөхөж ярьсан байдаг аж.
Гэхдээ энэ нь хоёр улсын томчуудын уулзалт дээр дурдагдсан хэдий ч албан байдлаар зарлаагүй байна. Хятадад халтай юм шиг зан байдал үзүүлж ирсэн Ерөнхийлөгч Х.Баттулга урд хөршид айлчлал хийсэн нь олон зүйлийг эерүүлж өгсөн. Тэдгээрийн нэг нь своп хэлцэл байсан гэж Монголбанкныхан үздэг аж. Үнэхээр ч Ерөнхийлөгчийн айлчлалын дараа Хятадын ардын банктай урагштай хэлцлүүд хийж эхэлсэн гэдгийг албаныхан үгүйсгэсэнгүй.
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЯРЬСНААС САНАА АВСАН Т.АЮУРСАЙХАНЫ ТОГЛОЛТ
Сүүлийн үед улстөрийн карьертаа ер бусын ихээр анхаарах болсон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Хятадын талд 2 тэрбумын своп хэлцлээ тэглэх саналыг албан ёсоор тавих хэрэгтэй” гэж ярьсан. Энэ нь ч учиртай үг аж. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн айлчлалынхаа үеэр уг асуудлыг албан бусаар хөндөөд орхисонд тэр сэтгэл дундуур буйгаа ингэж илэрхийлжээ. Тэрбээр гадны орнуудад болсон хэд хэдэн уулзалт уг асуудлыг хөндөн ярьсан гэдгээ онцолсон байна.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн энэ үг Т.Аюурсайханд содон тусч, улстөрийн нөлөө төдийлөн багатай уулзалт байсан ч зориуд микрофоны өмнө хөндөж ярьсан гэх агуулга эндээс харагдаж байгаа юм. Гэхдээ ийм асуудлаар парламентын танхимын гишүүн хандах нь хэр зохистой вэ. Цаашлаад Хятадууд дотооддоо эл уулзалтад орсон хэдэн төлөөлөгчийн үгийг хэр сонсох уу гэдэг нь асуудал билээ.
ДҮГНЭЛТИЙН ОРОНД: Маш эвлэгээр, дипломат ёсоор хандахад своп хэлцлийг тэглэх хүсэлт нь ерөөсөө буруу зүйл биш. Ядуу, буурай орнуудын зээлийг тэглэх асуудал олон улсад яригдаж буй цар тахлын онцлог үеэ ч ашиглах хэрэгтэй. Гол нь, Төрийн тэргүүн нь оччихоод албан бусаар ярьж л байдаг. Зах замбараагүй, хэн ч энэ улсыг төлөөлж болно гэх агуулгыг харуулж, дугаар хорооны иргэн болсон Ц.Элбэгдорж үүнийг олон улсад яриад л явж байдаг. Бүр сиймхийгээр нь, ҮАБЗ-өөс зөвлөмж авсан эсэх нь тодорхойгүй байдлаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан хүртэл дуугарч байдаг сэдэв болгож унагах хэрэггүй юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн яг албан ёсоор л асуудлаа ярих хэрэгтэй. Түүнээс биш хэн нэгэн улстөрчийн “Хятадын своп хэлцлийг тэглэсэн” гэх алдар нэр зүүх хэлбэрээр эл асуудалд хандаж болохгүй. Ийм эзэнгүй, хэн ч хамаагүй шүүрч ярьдаг сэдэв өр тэглэх асуудал биш билээ. Ялангуяа урд хөршийн асуудалд төрт ёсоор хандаасай. Эцэст нь энэ хэн нэг улстөрчид бус Монголбанканд л хамаарах асуудал гэдгийг дахин сануулъя.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯРИГДААД БАЙСАН НЬ ЧУХАЛ БИШ. ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭСЭН НЬ ЧУХАЛ.
МОНГОЛЧУУД ХӨХ ТОЛБОТОЙ, ТЭНГЭР ЗАЯАТАЙГАА, БҮГДЭЭРЭЭ ЧИНГЭСЭЭ ЯРИСААР БАЙЖ 21-Р ЗУУНД ДАМПУУРЧ БАЙНА.
Nuurseer baarterdaad haa. Nariin yarih yum bol koronogiin akt tavih uchirtai
Хөх толбо гэдэг нь монгол үндэстнийг зүүлэг мангуу эмгэг өвчтэй гэж харийнхан доромжилсон тодорхойлолтоос сурв�##�жтай доромж үг юм шүү дээ. Монгол хүний төрмөл Хөх тэмдгийг Оор мэнгэ гэдэг бөлгөө. Монгол хүн заяам�##� мэнгэ тэмдгээ монгол хэлний зөв нэрээр нь хэлж, бичиж заншуустай юм даа.
ЕРДѲѲ ХАРЬЦАА ГАЙГҮЙ ҮЕДЭЭ ТЭГЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЭХ ХЭРЭГТЭЙ ЗѲВ Б.НА
Золжарг�##� Монгол банкны ерөнхийлөгч байхдаа аваад үнэ тогворжуулна гаэд тараасан бол тэглэх т�##�аар яриж байгаа бол утга үгүй л юм. Зөв юмандаа зарсан бол энэ т�##�аар яриа хэлэлцээр хийж болох юм Аюурсайхан ч поп ш дээ.
Наадах чинь тараасан мөнгө биш ээ.нэг ёсондоо в�##�ьтын ханшаа барих гээд �##�ь ч засгийн үед зээл хэлбэрээр авч байгаа мөнгө гэж ойлгож болно.Хэн нэгэнд нялзаах хэрэггүй
Хөх толбо гэдэг нь монгол үндэстнийг зүүлэг мангуу эмгэг өвчтэй гэж харийнхан доромжилсон тодорхойлолтоос сурв�##�жтай доромж үг юм шүү дээ. Монгол хүний төрмөл Хөх тэмдгийг Оор мэнгэ гэдэг бөлгөө. Монгол хүн заяам�##� мэнгэ тэмдгээ монгол хэлний зөв нэрээр нь хэлж, бичиж заншуустай юм даа.
Үнэгүй зүйл байдаггүй.Зээлийн өрөнд юу өгөх гэж бодов.....
Милиард гурван зуун сая хүнийг тэжээж байгаа орон э/з-ийн хөгжлөөрөө хошуучлаж байхад сая гурван зуун мянгахан хүнтай асар их байг�##�ийн баялагтай гэх орон зээлээ тэглээч гэж гуйх нь ичгэвтэрч юм шиг. Зээлийг хэр үр ашигтай зарцуулсан бол гэх асууд�##� ч тодорхойгүй л байна.
Бүтэлгүй үйлдлээр баатар тодордог хорвоо болжээ. Хариуцлагагүйн дохио хангинуулсаар оршдог УИХ- ыг өөрчлөх цаг ирэх байлгүй дээ.
Дахиж ингэж юаны своп хэлцэл хийх хэрэггүй хятад з�##�ьтай
хэт хатуурахв�##� бид яаж ийж байгаад амьдрана гэдгийг мэдэж байгаа
Харин өр болгоод байв�##� улстөрийн дарамт ирүүлж базаж чадна
тэгээд ч энэ мөнгөөр хятадаас хог худ�##�даж авсан юм чинь хэрэггүйээ
Асуудлыг шийдэж чадаж байв�##�, автор яагаад болж болохгүй гэж
Аюурсайхан маш шудрага үнэн үгтэй хүү байсандаа.Хэзээний дутагдлын хажуугаар дуугай өнгөрч байгаагаагүй,өөрөө ч ажлыг ёс журмынх нь дагуу хийдэг з�##�уу байсан юм шүү.Ер нь ярих хийх 2 тэс өөр шүү.Хэрхэн шийдвэрлэх нь хамгийн чух�##�.
Өмхий Эбэ өчнөөн өр тавьчхаад Хятад өр тэглэдэг улс мөн үү Өөрт ашигтай цаг үеийг хүлээдэг улс шүү Өөрөө аманд нь өнхрөөд ороод ирэхийг хүлээдэг Тохироо бүрдэхийг хүлээдэг Хятад улсад таатай нөхцөл бүрдэхийг хэдэн арван байтугай зуун жилээр хүлээсэн чадах улс Төрийн бодлого нь ганхашгүйд бга юм Аюурсайхан ярьж л байг Яагаад ярьж болохгүй гэж
Юун сүртэй юм?! Бүтээч үү?! Үгүй ч үү?! Короно тараасныхаа төлөө Хятадууд манайд мөнгө төлөх л ёстойшдээ?!
Хэн ажил хэрэг болгож тэглэж чадсан нь автор болно ш дээ м�##� минь
Тэгээд буруу гэж хэлэх гээд байна уу
Анх удаа Аюурсайхан энэ асуудлыг хөндлөө шударга гишүүндээ баяр хүргэе Нааштай шийдэх байхаа
uygaa ch medehgui umnuud hachin um bichih umaa ondor hemjeenii ailchlald alban bus gej um baidag umuu erguu gar bee