НИЙГЭМ

Нийслэл рүү орж ирсэн зээрийн сүргийг буцаах үеэр зарим нь бэртжээ

Өчигдөр өглөө буюу энэ сарын 29-нд Улаанбаатар хот руу 300, Налайх руу 200 орчим зээрийн сүрэг орж ирсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн байгаль орчны газартай хамтран Налайхын Хонхорт орж ирсэн 200 гаруй зээрийн сүргийг Салхит, Хоолтын зүгт эргүүлэн гаргалаа.

Мөн Айдасын давааны хурдын замын чиглэлээр нийслэл рүү орж ирсэн 300 орчим зээрийн сүрэг Өлзийт хорооллын хойд уулсаар Биокомбинатыг чиглэжээ. Иймээс задгай газар руу шахаж оруулах, буцааж гаргахад төвөгтэй байдал үүсэв.

Мөн эл сүргийг буцаах үеэр цөөнгүй зээр бэртсэнийг зөөжээ. Эдгээр зээрийн сүргийг буцаахаар өнөөдөр үргэлжлүүлэн ажиллахаар болсон байна. Хэрвээ ойрын хугацаанд ингэж буцааж гаргахгүй бол  зээрүүд хашаанд сүлбүүлэх, нохойнд бариулах эрсдэлтэй.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 30, 2020 12:48

бэртэлгүй гуйж байсан. та нар айлгаж бэртээчихээд !

Зочин
Зочин
11 сар 30, 2020 14:06

Дээд тэнгэрээс з�##�ж өгсөн хишиг бишүү.

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
11 сар 30, 2020 22:10
Reply to  Зочин

Яах нь вэ. Алж идэх нүү б�##�иар амьтан чинь. Хишиг ч гэх шиг. Хүн гэдэг чамаас эхлээд ямар аймшгийн махчид гэдэг нь харагдаж байна. Хол хорионд ороод хүний аюул багасаад ирхээр зэрлэг амьтад хүртэл тайвшраад хаа хол явж байгаа юм бишүү. Хүн хүндээ одоо цагийн монгол эрчүүд араатан шинжтэй болжээ. Аймшиг.

Zochin
Zochin
11 сар 30, 2020 23:43

Yag unen erchuud gedgiig hair ni dotroo hal ni gadnaa oodoshon baihaas mini ul teershaaj urgelj huruunasa hotlon alhaj horvootoi taniltsuuldag baisan AABaaraa l zuireldeg ohin bailaa.getel ene tsagin erchuud adguus m#l baitguai hani ijil ur huuhdee hazah am zajilah shud bsn bol idejch medheer niigem chochirooj humuuniig aidasd avtuulsan hachin herguud uildseer ... burhan min. iim saihan nutagch ezen bolj torson Erchuud min arai bish baihyumdaa.

Холбоотой мэдээ

Back to top button