Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Тэд бидний талаар: Монголд хоёр сая цагаан зээр хүнээс болж эрсдэлд орлоо

Шинжлэх ухаан, байгалийн тухай нийтэлдэг “Earth.com” сайт Монгол цагаан зээрт тохиолдоод буй эрсдлүүдийн талаар бичжээ. Тус нийтлэлийг Кэмбрижийн их сургуулиас нийтэлдэг “Oryx” шинжлэх ухааны сэтгүүлийн дөрөвдүгээр сард багтсан цагаан зээрийн тухай судалгааг ашиглан бичсэн байна.

Африкийн зэрлэг ан амьтдын амьдардаг бүсүүд алдартай. Тэгвэл Ази тивд төдийлөн мэдэгддэггүй экологийн баялаг газар нутаг бий: Монголын тал нутаг. Энэхүү өргөн уудам дов толгод нь олон сая цагаан зээрийг тэжээн тэтгэж, энэхүү гайхамшигт зүйлийн амьтны амьдрах чухал орчин болдог.

Цагаан зээр нь гайхалтай дасан зохицох чадвартай. Нарийхан хөл, хүчирхэг уушгитай тул цагт 80 км хүртэл хурдалж чадна. Энэ нь ихэвчлэн хатуухан уур амьсгалтай тус улсын газар нутгаар бэлчихэд нь тусалдаг байна.

Шинэхэн өвс хайж, хатуу ширүүн нөхцөл байдлаас зугтахын тулд цагаан зээрүүд сүргээр, заримдаа хэдэн зуун мянгаараа нүүдэллэдэг. Нүүдэллэж буй зээрийн туурай нь уужим нутагт цуурайтсан хэмнэлтэй бөмбөрийн чимээ үүсгэдэг юм.

Монгол Улсад л гэхэд 2.14 сая цагаан зээр амьдардаг гэдгийг шинэхэн судалгаагаар тогтоогджээ. Өөрөөр хэлбэл дэлхий дээр үлдсэн цагаан зээрийн ихэнх нь Монголд бий гэсэн үг. Тус улсад цагаан зээрийн ихэнх амьдарч буй нь  тал нутгийн эрүүл ахуйн нотолгоо юм. Мөн хүний нөлөөгөөр зэрлэг амьтдын амьдрах орчин хумигдаж буй одоогийн ертөнц дахь итгэл найдварын бамбар болж өгч буй.

Цагаан зээр сүргээрээ бэлчиж яваа нь гайхалтай үзэмж. Гэхдээ эдгээр амьтад нь сүрлэг харагдахаас гадна хүрээлэн буй орчинд томоохон нөлөө үзүүлж, амьдрах орчноо бүрэлдүүлдэг.

Тодруулбал цагаан зээр байнга бэлчдэг тул хурц шүдээрээ бэлчээрийн өвсийг шилж сонгон тайрдаг юм. Ингэснээр ямар нэгэн ургамал тал нутагт хэт их ургахаас сэргийлж, олон төрийн ургамлаар баялаг бэлчээрийг бий болгодог байна. Мөн бэлчиж явахдаа ялгаруулдаг хоргол нь хөрсийг баяжуулж, ургамлын ургалтыг дэмжих шим тэжээлээр хангадаг юм.

Чоно, цоохор ирвэс болон бусад махчин амьтадын гол хүнсний эх үүсвэр нь цагаан зээр. Өөрөөр хэлбэл цагаан зээрийн популяци махчин амьтдын тоо толгойн тэнцвэртэй байдлыг хадгалахад тусалж, ингэснээрээ экосистемд өргөн хүрээний нөлөөтэй байдаг.

Зургийн эх сурвалж: WWF

Монгол Улс энэхүү гайхалтай амьтныг хамгаалан ажиллаж байгаа нь бид бүгдийн бахархах ёстой амжилт юм. Байгаль, Зэрлэг Амьтдыг Хамгаалах нийгэмлэгийн (WCS) Монгол дахь салбарын ахлах эрдэмтэн, доктор Б.Баярбаатар “Монголд цагаан зээрийн тоо асар их, өргөн тархалттай тул менежментийн өргөн хүрээний сонголтуудыг хэрэгжүүлэх боломжтой хэвээр байгаа” хэмээжээ.

Гэхдээ тайвшрах цаг ирээгүй, харин ч сонор сэрэмжтэй байх үе тохиож байна. Цагаан зээрийн томоохон популяцитай Монголд ч гэсэн бэрхшээлүүд тулгараад буй.

Амьдрах орчны тасалдал

Монгол Улс хөгжихийн хэрээр шинэ төмөр зам, авто зам, хашаа хаалт шинээр босож буй нь үргэлжилсэн, өргөн уудам Монголын тал нутгийг тасалдуулж байгаа юм.

Амьдрах орчны тасалдах нь хэд хэдэн асуудал үүсгэнэ. Энэ нь цагаан зээрийн генетикийн олон янз байдал буурахад хүргэж болзошгүй юм. Мөн тэднийг махчин амьтдад илүү амархан олж болгож өгдөг. Дээрээс нь хоол хүнс, ус зэрэг чухал нөөцийг ашиглах боломж хязгаарлагдмал болгож байна

Энэ мэт сөрөг үр дагавраас зайлсхийхийн тулд сайн төлөвлөгөө маш чухал. Зэрлэг ан амьтад явах боломжтой коридор, гарцуудыг хэрэгжүүлэх нь амин чухал үр дүнтэй. Эдгээр арга хэмжээ нь тэдний амьдрах орчин дахь холбоотой байдлыг хадгалахад тусална.

Малын тоо толгой

Монгол Улсад малын тоо толгой нэмэгдэж байгаа нь цагаан зээр бэлчээрийн нөөцийн төлөө шууд өрсөлдөхөд хүргэж байна. Бэлчээрийн олдоц багасах тусам цагаан зээрийн амьдрах, нөхөн үржихийн тулд зайлшгүй шаардлагатай хүнсний нөөцийн төлөөх өрсөлдөөн нэмэгдэж буй . Түүгээр ч барахгүй мал, зээрийн ойр оршиж байгаа нь өвчин халдварлах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Халдварт өвчин энэ хоёр амьтны популяцид хурдан тархаж, цагаан зээрийн сүргийн эрүүл мэндэд ноцтой хямрал үүсгэж болзошгүй юм. Малын тоо толгойг удирдах, эрүүл мэндийн хяналтын протоколыг хэрэгжүүлэх нь эдгээр эрсэдлийг бууруулж, гэрийн болон зэрлэг амьтдын зэрэгцэн оршдог байдлыг хангахад амин чухал юм.

Үл үзэгдэх эрсэдлүүд

Тал нутгийн экосистемд бэлчээрийн даац хэтрэлт, ялангуяа малын тоо толгой нэмэгдэхтэй холбоо бүхий эрсдлүүд тулгараад байна. Бэлчээрийн даацыг хэтрүүлснээр хөрсний бүтцийг гэмтээж, үржил шимийг нь бууруулж, элэгдэлд хүргэж, хүрээлэн буй орчныг сөрөг нөлөөнд бага тэсвэртэй болгодог. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хүнд ган гачиг, ширүүн өвөл тохиох нь нэмэгдэж буй одоогийн нөхцөл байдалд ингэж хүрээлэн буй орчин доройтох нь эрсдэлтэй.

Цаг уурын эрс тэс байдал нь нүүдлийн хэв маяг, амьдрах стратеги нь хүрээлэн буй орчны тодорхой нөхцөлд тохирсон байдаг цагаан зээрийн популяцийг сүйрүүлж магадгүй юм.

Монголын Засгийн газраас авч буй арга хэмжээ

Цагаан зээр сүргээрээ байхдаа амь бөхтэй байдагтай адилаар тэдний оршин тогтнол нийгмийн бүхий л давхаргын хүмүүсийн хамтын хүчин чармайлт дээр тулгуурладаг.

Хустайн байгалийн цогцолборт газрын дарга Д.Цэрэндэлэг “Дэлхий дахинд Монголын тал нутагт одоог хүртэл бэлчиж буй эдгээр цагаан зээрийн сүрэг бол өвөрмөц үзэгдэл. Сүргийн хэмжээ, холын нүүдэл нь их өвөрмөц” хэмээжээ.

ХБНГУ-ын Сенкенбергийн Биологийн олон янз байдал, цаг уурын судалгааны төвийн (SBiK-F) зэрлэг амьтан судлаач Д.Нандинцэцэг “Шинээр барьж буй төмөр замыг зэрлэг ан амьтдын хөндлөн гарах байгууламжгүйгээр хашсан тохиолдолд цагаан зээрийн популяци, дэлхий дээрх цагаан зээрийн нүүдлийн хамгийн том тогтолцоо сүйрч болзошгүй" хэмээн анхааруулав.

Зургийн эх сурвалж: iNaturalist

Энэ нь сонсоход хэцүүхэн анхааруулга ч гэсэн арга хэмжээ авах уриалга юм. Эрдэмтэд үүний төлөө газар дээр нь идэвхтэй ажиллаж байна. Тэд цагаан зээрийн нүүдлийн хэв маягийг ойлгохоор ажиллаж буй. Нүүдлийн хэв маягийг нь ойлгосноор эдгээр чухал замыг таслахгүйн тулд дэд бүтцийг төлөвлөхөд тусална.

Засгийн газрууд тал нутгийн байгалийн өвийг хамгаалах болон эдийн засгийн дэвшлийг тэнцвэржүүлэх тодорхой бодлого гаргах хэрэгтэй. Хамгийн чухал нь хүн бүрд эдгээр ер бусын амьтдыг хамгаалахад чиглэсэн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, дэмжих чухал үүрэгтэй юм.

Монголын цагаан зээр нь зүгээр нэг амьтан биш. Харин манай гараг дээр зэрлэг байгаль одоог хүртэл томоохон хэмжээнд оршин тогтнох боломжтойг харуулсан амьд нотолгоо. Мөн энэхүү зэрлэг байгалийг хойч үедээ үлдээх ёстой үүрэг хариуцлагын санамж.

Эх сурвалж: Earth.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нэгүн
Нэгүн
2024-05-06 09:52

Орчуулга! Монгол хэлээ сайн сураарай Б.Буяндоржоо

Зочин
Зочин
2024-05-08 08:37

Байдаг л юм бичиж “ШОУ”-дах хэрэггүй. ЯРИАД Л БАЙДАГ, БАХЬ БАЙДГААРАА… Аль эрт л ярьж байсан хуучин асууд�##� байна. ХАМГИЙН ТОМ ГАМШИГ БОЛ ХАМГААЛСАН НЭРТЭЙ “ХЯЛГАНТ” ХЭЭРИЙН МӨХӨЛ, ДОРНОД МОНГОЛД БАЙГАА НЕФТ, УУЛ УУРХАЙН ЭЗЭМШИЛ ЮМ ШҮҮ…

Холбоотой мэдээ

Back to top button