НИЙГЭМ

БИЧЛЭГ: Нийслэлд орж ирсэн зээрийн сүрэг зэрлэг нохдод хөөгджээ

Нийслэлд өчигдөр зээрийн сүрэг орж ирсэн бөгөөд 200 гаруй зээрийг тухайн өдөртөө хотоос гаргасан.

Өнөөдөр Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн Байгаль орчны газар, “Богдхан уул” ДЦГ-ын Хамгаалалтын захиргаа, “Амьтан асралт” компанийн албан хаагчид хамтран явган болон машинаар сүргийг гаргахаар ажиллалаа.

Зээрийн сүрэг айлын нохдод туугдан цөөн тоогоор салах, байгалийн зэрлэг амьтан учраас амар туугдахгүй байх зэрэг бэрхшээлүүд гарч байгааг албан хаагчид хэлж байна.

Одоогоор сүргийг бүрэн гаргаж амжаагүй байгаа бөгөөд дөрвөн байгууллага дахин хүч нэмэгдүүлэн 10 гаруй морь, 5 машин болон явганаар тал бүрээс нь хашиж хотоос яаралтай гаргахаар ажиллаж байна.

300 гаруй зээр бүхий сүргийг зэрлэг ноход хөөж, элджээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эмээ
Эмээ
2020-12-01 08:08

Юун зэрлэг нохой вэ. Устагаач Сумъяабазараа. Орой үдэш хүн барина шүү.

Back to top button