СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛУЛС ТӨР

МӨРИЙН ХӨТӨЛБӨР: МАН хямралын үеэр олон оюутан, тэдний ар гэрийг ХУУРЛАА

Эдийн засаг хямралтай үе үргэлжилж, бас дөнгөж “эхэлж” байна. Эхлээд тогтоосон 19, сүүлд сунгасан 10, нийлээд 29 хоногийн /бараг нэг сар/ хөл хорионы хугацаанд олон ААН үүдээ барьж, олон ар гэрийн орлого тасарч буй. Ялангуяа өдрийн орлогоороо амьдардаг айл өрх энэ өдрүүдэд хэрхэн амьжиргаа залгуулж буй нь ёстой л гавин гайхамшиг болсон.

Хөл хорионы үеэр тавьсан өрүүд, алдсан тасалдсан орлогууд ирэх саруудад дарамт болж ирэхээр монголчууд нэг хэсэгтээ сөхрөх дүр зурагтай. Засгийн газар энэ үеэр нэгж айл, Дорж, Дулмаагийн хаалгыг тогшсон бодит тусламж, шийдвэр гаргаагүй. Ерөнхий сайдын “Байлдаантай кино”-ны ярианаас зорилтот бүлгийн, яг өдрийн орлогоороо амьдардаг өрхүүд юу ч олж, долоогоогүй билээ.

Тэгвэл иргэдийн нуруун дээр дахиад оюутны сургалтын төлбөрийн асуудлын асуудал дарамт болчхоод байна.


Эхнээс нь тайлбарлавал, цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд урсгасан зардалтай холбогдуулж, хичээлийн шинэ жил эхлэхийн дөнгөж өмнөхөн УИХ 2020 оны төсвийг тодотгосон. Тодотгож дуусаагүй байсан учир Боловсролын зээлийн санд ямар хөрөнгө төсөвлөх нь тодорхой болж амжилгүй есдүгээр сартай золгосон юм.

Үүгээр Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр суралцдаг, 2019-2020 оны хичээлийн жилд төгсөн курсийн оюутнууд ба 2020-2021 оны хичээлийн жилд элсэж болон шилжин суралцах оюутнууд төлбөрөө яаж төлөх вэ гэдэг асуудал үүссэн. Өөрөөр хэлбэл жил бүр Оюутны хөгжлийн зээл, Буцалтгүй тусламжаар суралцаж, “болгож”  ирсэн оюутнууд сургалтын төлбөргүй болсон гэсэн үг юм. Ингээд тэд өөрсдийн халааснаас төлж, албаны хүмүүс “Санхүүжилт ороод ирвэл арав, арвэннэгдүгээр сард буцаан олгоно” гэж ам хаагаад өнгөрсөн билээ.


Гэтэл Боловсролын зээлийн сан оюутнуудаа мэргэжлээр нь ялгажээ. Тодруулбал Засгийн газрын 70-р тогтоолын хавсралт хэсэгт дурдагдсан, “Монгол Улсад тэргүүлэх чиглэлийн мэргэжлүүд”-ээр суралцдаггүй оюутнууд Оюутны хөгжлийн зээл авах БОЛОМЖГҮЙ болжээ.

Эдгээр мэргэжлийн жагсаалтад Баяр наадмын найруулга, Уран сайхны гэрэлтүүлэг гэхчлэн чиглэлүүд багтаж буй нь оюутнуудын бухимдах шалтгаан болж байна. Уг нь оюутны хөгжлийн зээлд хамрагдахын тулд сурлагын голч дүн 2.8, өнгөрсөн улиралд 12 багц цагаас дээш хичээл үзсэн байх ёстой гэдэг шалгуур тавьдаг байв.

Боловсролын зээлийн сангийн хэлтсийн дарга хэвлэлд өгсөн тодруулгадаа, дээрх мэргэжлүүдээр суралцаж буй оюутнуудад 7.6 тэрбум төгрөгийн зээл олгоно, үүнд 5 мянга 66 оюутан хамрагдах боломжтой гэж ярьжээ. Харин өнгөрсөн хичээлийн жилийн төгсөх курсийн оюутнуудад 2.4 тэрбумын зээл олгохоор баталсан байна.

Ингэхээр дээрх мэргэжлээр суралцдаггүй, өмнө нь Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр сурдаг байсан олон оюутан, тэдний ар гэрт төлбөрийн дарамтад унаж байгаа юм. Арав, арваннэгдүгээр сард нөхөн олгоно гэдэгт итгээд өр, зээл тавьж саяын улирлын төлбөрөө төлсөн оюутнууд ч амаргүй байдалд оров.


Угтаа МАН 2020-2024 оны мөрийн хөтөлбөртөө уг асуудлыг тусгайлчлан оруулж дурдсан байдаг. Тодруулбал, мөрийн хөтөлбөрийн 1.4.23-т “Боловсролын зээлийн сангийн хүртээмжийн нэмэгдүүлж, оюутан ар гэртээ санхүүгийн дарамтгүйгээр сурах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж заажээ.

Гэвч МАН үргэлжлүүлэн засаг барьсан эхний жилд л энэ амлалт худал болж, олон оюутнууд мэргэжлээрээ ялгаварлагдаж хууртагдав. Эдийн засгийн хямралтай үе таарч буй нь мэдээж хэдий ч энэ шийдвэр нь эргээд л ард түмний нуруун дээр давхар цохилт болох юм.

Сонирхолтой нь, Сангийн яамны Зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж УИХ-ын чуулганы үеэр “27 тэрбум төгрөг зээлд төсөвлөгдсөн. Үүнээс 10 гаруй тэрбум нь зарцуулагдсан, 17 тэрбум төгрөг нь үлдэж байна. Одоо төсөвлөгдсөн дүн хүрэлцэнэ гэж бодож байна” хэмээн хэлж байжээ. Гэвч 2020 оны төсвийн тодотгол, 2021 оны төсөвт Оюутны хөгжлийн зээлд нийт 10 тэрбум төгрөг төсөвлөгдөж, ихээхэн танагдсан байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

29 Сэтгэгдэл

  1. Mash ih ariin haalgaar tomchuudiin huuhduud, tanil taltain golduu avdag, yg avah estoin chadvartain avch chaddaggui iim zeel,sanhuujiltiig bugdiin sogsooh heregtei.
    Bolovsroliin yaamnii dald business, GADNII zeeliig buur 00 bolgoh heregtei,
    Surlaga muutai, tarhi Muu huuhduud tanil talaaraa avsanaas bolj 20 jil Mongol uls hichneen ih mongo zaraad ur ogooj n garaagui bas butsaaj toldoggui,

    1. Давагдашгүй эрсдэл хүч чад#### гэдэг энэ бүгдийг ѳѳрѳѳр зохицуулахаас яахав эрүүл мэнд амь наснаас илүү сургууль гэж юу байхав

      1. хамгийн хөгийн нь өнгөрсөн хаврын улир#### зээлээр сурсан оюутнуудыг төлбөрөө төл эсвэл цагдаа дээр очно шүү! гэсэн. Зүгээр л нэг жишээ дурьдахад Германаас өндөр үнэтэй чанаргүй PCR авчирч байхын оронд Монгол,япон эрдэмтэдийн гаргасан PCR( хямд үнэтэй чанартай) авчихсан бол олон оюутнууд зээл авж чадах байсандаа

    2. Ene zeeliig awdag oyutnii huwid helehed material burduulj ugsun bolon shaardlaga hangasan buh oyutnuud umnu awdag baisan Ariin haalga baih bolzoshgui c ter chigt n zogsoono gedeg cn het tuilshirsan asuudal bna

    3. Энэ зээлийг ямар ч ар гэрийн оюутан авах боломжтой байсан юм шүү. Сурлагын дүнгээр тэргүүлсэн оюутнууд өөрсдийн хүсэлтийн дагуу зээлээр сур####цдаг байсан юм. Таны хаанаас ийм мэдээлэл авсныг мэдэхгүй ч их л ахархан бодолтой хүн байна. ОХЗ-тэй холбоотойгоор санхүүгийн бололцоогүй оюутан хүүхэдтэй ар гэрийнхэн л хохирч байгаа юм. Зөв мэдээлэлтэй болчхоод хэрэггүй зээлээ зогсоо гэж яриарай даа!!

    4. yg ene zeeleer surdag bayn ailiin huuhduudees iluu dundaj dundjaas dooguur ailiin zondoo huuhduudiig mednee bi ch bas 2 jil awch bsn ene zeel oyutnuudad mash ih heregtei bdg shuu

    5. Мэдэхгүй хүнд ярихад угаасаа амар байдаг. Энд зөв зогсоо зэргээр бичиж байгаа хүмүүс зүгээр битгий хуцацгаа. Улсын мөнгийг зүгээр авч байгаа хэрэг биш эргүүлээд төлөх нөхцөлтэй авч байгаа. Бүхэл бүтэн улс байж боловсролдоо хөрөнгө оруулахгүй байгааг гайхаж бас гутаж байна. Энэ жил төгсөх байсан боловч төлбөрийн асуудлаас болоод төгсөж чадахгүй болох гээд хэцүү байна. Энэ зээлийг дундаж дунджаас доогуур амьдр####тай маш олон хүүхдүүд авдаг Тэдгээр хүүхдүүдийг шавартай гутлаараа дэвсэх шиг л болж байнадаа

  2. Угаасааа з####илаг байсан нь одоо ойлгогдож банйа ш дэ
    Koroнагаа ####даагүй дүр эсгэж хичээл эхлүүлээд оюутнуудаас төлбөрийг нь татаж аваад.

  3. Ulsad maani heregtei nariin mergejiluuded tetgemj olgoh ni mash zuv shiidver baina. Oyutnuud dugnelt hiij bodoh heregtei . Ulsad ch uuriinhuu amidrald ch hereggui mergejileer tugsuud ajilguichuudiin egneend orj halamj husegchdiin neg bolsonoos ertnees charmaij zutgej zovj nariin mergejil ezemshih ni zuv shu.

    1. Таний ойлголтоор их эмч, шүдний эмч, уламжл####т анагаах хэрэггүй гэж ойлгож болох уу?

    2. Тэглээ гээд ийм үед ийм шийдвэр гаргах нь маш олон оюутанд хохирол учруулж байгаа. Одоо үед чн хүссэн мэргэжлээрээ сурч амжилт гаргана уу гэхээс хүсээгүй мэргэжлээрээ сураад сайн мэргэжилтэн болно ч гэж байхгүйлдээ.

  4. Хурандаа хүн мөн л юм бол.худлаа ярихаа боль. Ядаж зөв мэхийж бөхийж бусдыг хүндэтгэж уучлаж сур!
    Тэнгэр шиг бай.
    Хангай шиг бай!

  5. Bolomjtoi bolood zeel avaagui sht eniig l yruusuu oilgodoggui. Ymar zeelsen munguu uguhgui gsn bishde tulnu gd geree baiguulj bhd gereegee zurchsun uchraas hariutslagaa huleeh heregtei olon oyutan hohirson shu

  6. Ulsiin surguuliin zuvhun gantshan surguuliin erh medeld taluulsan mergejiliin hutulburuud ami zogooh bodlogo Yg goliig ni olood zuv zohion baiguulaltia hiimeer yum

  7. Яагаад заав#### хөл хорионы үед ийм шийдвэр гаргаж байгаа юм бэ. Улсын төсөв жилийн жилд хэдэн тэрбумаар төсөв бат####даг оюутны зээл оюутандаа зээлийг нь хүрэлцэхүйц төсөвлөөд өгчихөж чаддаггүй яачихсан ч засгийн газар юм эргээд төлөх зүйл шүү дээ ямар аваад ####га болчих биш. Байг####ь орчинд цэцэгжүүлэлт нтр гээд л төсөв байдаг юм бна лээ. Тэр цэцэг нь намар шарлаад хатаад л унадаг. Ийм зүйлст зориулсан төсвөөсөө хагасыг нь танаад оюутнууддаа зориулж болохгүй л юм уу. Төлөхгүй биш төлөх зүйл. Сургуульдаа өртэй үлдлээ энэ шийдвэрээс болж бас болоогүй ээ төгсөх хүртлээ төл гэвэл яах вэ. Аав ээждээ юу гэх юм би зээл авах боломжтой гээд баярлаад явж бсан одоо та 2 надад сург####тын төлбөрийн өрийг минь төлөөд өгөөч гэж хэлэх юмуу. Ард иргэдээ харж үзэж туслаж дэмжиж байгаа нь энэ юм байхдаа МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР-аа
    Ерөнхий сайд
    Сангийн яамны сайд
    БСШУЯ-н сайд.
    МУ-н УИХ-н 76 гишүүн минээ. Оюутнуудаа хараачдээ амьдр#### руу нь өнгийж хараачээ та нар минь гуйж байна. Энэ шийдвэр арай дэндүү юм.

  8. Өнгөрсөн хаврын улирлын зээлийн санхүүжилтыг ч бас оруулаагүйшдээ тэрнэс болоод өмнөх хаврын улирлын төлбөрийг ч бас төлөх шаардлагатай болсон. Анхнаасаа өгөхгүй байсан юм бол эртхэн мэдээлэл нтр өгөхгүй цагийг нь тулгаж ийм шийдвэр гарахаар чинь бид нар яаж төлбөрөө олох юм. Эртхэн мэдсэн бол ямар нэг аргаар төлбөрөө олох байсан юмийг цагийг тулгаж хэлээд ядаж бхд хөл хорионд орчихсон, ажил хийх ч боломжгүй цахим сург####т нь ч шаардлага хангахгүй дата авахаас эхлээд улам зард#### гаргаад үнэхээр хэцүү байна. Ядаж гэрээгээ байгуулж баахан оюутны гарын үсэг зуруулчаад өнгөрсөн хаврын зээлээ өгцөн бол …

  9. Тэргүүлэх чиглэлийн мэргэжлүүдэд зээл өгөх нь зөв ч гэсэн анхнаасаа мөрийн хөтөлбөр дээрээ бүх оюутнуудыг төлбөрийн дарамтгүй сурах боломжийг нь олгоно гэж хэлчихээд одоо болохоор ингээд өөр юм яриад баймааргүй л байна. Хаана хаанаа, хэн хэн нь хариуцлагатай баймаар байна. Бүхэл бүтэн улсын асууд#### шийдэж байж ийм хариуцлагагүй байх гэж дээ. Маш олон оюутны эрх ашиг зөрчигдөж байна. Ядаж зээл олгохгүй гэдгээ эрт хэлчихгүй хэзээ хойно хөл хорионд орцон ямар ч мөнгө олох боломжүй үед ингэхээр чинь яах болж байна. Өнгөрсөн хавар, энэ намар, хавар гээд 3н улирлын төлбөрыг олох шаардлагатай болчихлоо. Өнгөрсөн хаврын улирлын санхүүжилт хаачсан бэ гэдгийг бас бодох л асууд#### төсөв батлагдчихсан болоод л тэр олон оюутантай гэрээ байгуулсан байлгүйдээ.

  10. Оюутан сургачдаар тоглож дуу######ггүй юм байхдаа баахан сонгуулийн шоу хийгээд бараг л үнэгүй сургах юм болоод байсан одоо хэлж байгаа царайг нь хууран мэхэлж яаж чаддаг байна

  11. Araichdee olon olon oyutanii surah hvsel temvvleliig mohooson shidwer baina ene hvnd tsag vyd yaj tolboroo tol geed baigaa ym be? Tolbor toloh chadwartai bol yu gej l zeeleer surah we dee hudalch tor zasag ymdaa ard irgededee yr bodohgvi eelgvi

  12. hotiin darga uhaantai teneg hulgaich oyutanii zeel tetgeglegiin mongoor orooniinhoo vvdend metall haalga suuriluulsan bhdaaa ichij anidarmaar ymaa chinii vr hvvhed hezee ch sain ywahgvi olon olon oyutanii hvsel moroodoliig hulgailagj zasagiin gazar gesen nertei ###nuud !!!!!!!

  13. egvvr saiytiin hamt olondoo bayrlalaaa olon oyutanii duu hooloi bolj baigaad oyutanii hogjliin zeeld hamaragdah hvseltei bvh oyutanuudad zeel olgoocheeee !!!!!! geree bolon amlasan amlaltandaa hvreecheee zasagiin gazar bolowsroliin yam araichdeee

  14. Ингэж нохойтох бсан юм бл үхсэн ацаа хииж сонгуульд өрсөлдсөн юм бэ МАН-ынхаан…Улс орноо хөгжүүлж чадах чадварлаг з####уусын замд бүү садаа бол. Зайлцгаа та нар…

  15. Одоо энэ УИХ-н чуулган дээр хэлэлцээд өгч болохгүй юмуу. Бүгд л нээх сүртэй шинжлэх ухаан эдийн засаг корона ярьсан ухаантнууд оюутнуудаа болохгүй үхсэн шинжлэх ухаан. ЯДАЖ Л ШИНЖЛЭХ УХААНЫГ ЧИНЬ ХӨГЖҮҮЛЭЭД өгчих хүнийгээ төлбөрөөр нь барьж болчихоор наад хэлээд бгаа чинь мөрөөдөл болоод хоцрон.Хууль ярьж бгаа юм бол оюутны зээлээ яриасаа билээ
    #Eguur.mn баярл####аа одоо бусад ikon, zarig, gogo нтр бас нийтлээд өгөөсэй билээ????????

  16. Сайн байна уу? Таны дуу хоолой нийгэмд нөлөө бүхий байдаг учраас таньд найдаад хандаж байна аа. 2019-2020 оны хичээлийн жилд Боловсролын Зээлийн Яамнаас Оюутны Хөгжлийн Зээл бат####ж гэрээ хийн 23мянган оюутан тус зээлээр сур####цсан боловч 2020-2021 оны 1-р улир#### буюу энэ жил хичээл орохоос 10хүрэхгүй хоногын өмнө гэнэтийн байдлаар өр үүсч, өмнөх семистр болон энэ хичээлийн жилийн төлбөрөө төлөх нөхцөл үүссэн. Ш####тгаан нь УИХ 2020 оны төсөв тодотгож байгаа ба дуусаагүй байна хэмээн ам тагласаар өдийг хүрчихлээ. Угтаа бол зээлийн гэрээнд сургууль төгссөнөөс хойш 6 жилийн дотор хүүгүйгээр төлж барагдуулах за####ттай юм. Гэтэл шийдтэй хариу өгөхгүй, оюутнууд ч хүлцэнгүй чимээгүй байсаар улирлын ш####г####т тулж сургуулийн захиргаа төмөр нүүрээ үзүүлж эхэллээ. Төлбөрөө төлөхгүй бол ш####г####танд оруулахгүй гэх… Уг асуудлаас улбаатай олон оюутан чөлөө авсан ба үлдсэн оюутнууд санхүүгийн дарамтанд байгаа билээ. Энэ асуудлын т####аар үзэл бодлоо илэрхийлж бидний дуу хоолой болж өгөхийг хичээнгүйлэн хүсье.

  17. Та нарт итгэж сан####аа өгч байхад яагаад ийм цар тах####тай үед оюутнуудыг ингэж дарамт####ж байгаан бэ? Охз гэрээ хийсэн шиг л санаад байх юм гэтэл одоо болохоор хамгийн багаар бодоход нэг оюутан 4-5 сая төгрөгийг 12р сарын 10 ны дотор төлөх болоод байна. Оюутангүй айл гэж байхгүй оюутнуудаас өмнө ямар нэгэн шийдвэр урьдчилан мэдэгдээгүй байж ийм их мөнгө нэхэх чинь ард иргэдээ тэр чигт нь дарамт####ж байгаа хэрэг. Оюутан хүмүүсийг арайл дэндүү дорд үзээд байгаа юм бишүү. Үнэхээр өдөр болгон стрессийн байд####тай байна.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button