ДЭЛХИЙ

Хөл хориогоор харилцаагаа ДУУСГАСАН ОДУУД

Хөл хорио олны танил хосуудын харилцаанд тийм ч сайнаар нөлөөлөөгүй бололтой. Эдгээр хосууд хөл хорионы үеэр өөрсдийхөө зам мөрийг хөөж, хоёр тийш болжээ.

Brad Pitt, Nicole Poturalski

Холливүүдын алдарт жүжигчин Brad Pitt Польш гаралтай модель Nicole Poturalski  хоёр өнгөрсөн наймдугаар сард хайр дурлалын холбоотой болсон гэдгээ зарласан. Харин аравдугаар сарын 28-ны өдөр “US magazine”-д мэдээлснээр хосууд “хоёр тийш болоод” уджээ.

Iggy Azalea болон Playboy Carti

2019 оны долдугаар сард алдартай хоёр репперийг сүү тавьсан хэмээн цуурхал тархаад байсан. Үүнээс нэг жилийн өмнө тэд үерхэж эхэлсэн бөгөөд хүүгээ төрснөөс зургаан сарын дараа буюу аравдугаар сарын 24-ны өдөр салсан гэдгээ Iggy Azalea мэдэгджээ.

Demi Lovato, Max Ehrich нар

“US magazine”-д нэгэн эх сурвалжаас мэдээлснээр хосууд өнгөрсөн гуравдугаар сараас эхэлж үерхээд долдугаар сард сүү тависан аж. Гэвч үүнээс хоёр сарын дараа салсан хэмээн есдүгээр сарын 24-ны өдөр Demi Lovato-гийн ойрын хүн мэдэгдсэн байна.

Carbi B, Offset

Хосууд гурван жилийн өмнө гэрлээд 2018 онд охиноо өлгийдөж авсан. Гэтэл өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдөр Cardi B салах өргөдөл дээрээ гарын үсэг зуржээ.

Miley Cyrus, Cody Simpson

“US magazine”-д өнгөрсөн наймдугаар сарын 13-ны өдөр мэдээлснээр хосууд “Үерхэлээ үргэлжлүүлэхээс илүү найзууд болж үлдсэн нь дээр” хэмээн шийдэж, салсан гэдгээ мэдэгджээ.

Lili Reinhard, Cole Sprouse

“Riverdale” цувралын жүжигчид дахин үерхэж эхэлсэн боловч өнгөрсөн тавдугаар сард салж буйгаа мэдэгдсэн юм.

Эх сурвалж: US magazine

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bayano
bayano
2020-12-01 18:18

Сүү биш сүй шүү

Холбоотой мэдээ

Back to top button