ДЭЛХИЙ

ӨЧИГДӨР ДЭЛХИЙ ДАХИНД: Улс төрийн үс засалт ба оцон шувууны вакцин

Өчигдөр дэлхийн өнцөг булан бүрт болж өнгөрсөн үйл явдлын гэрэл зургуудаас “theguardian.com” онцолсныг хүргэж байна.

1.АМЬД ҮЛДЭХИЙГ ЧАРМАЙЖ БУЙ АГШИН

 Атлантын далай, Гэрэл зургийг: AP

Баасан гарагт сураггүй алга болсон Стюарт Зий хөлөг онгоцныхоо их биеэс тас зуурч, амьд үлдэхээр чармайж буй агшин.  Хэдхэн хормын дараа багийн гишүүд нь түүнийг аварчээ.

2. ЦАГААН ОРДНЫ ГАЦУУР

  Вашингтон, АНУ, Гэрэл зургийг: Rex/Shutterstock

Америкийн алдарт эмэгтэйчүүдийн гэрэл зураг бүхий гоёл чимэглэл Цагаан ордны гацуурыг чимжээ. Энэ жилийн үзэсгэлэнд  62 ширхэг гацуур мод засаж, 1200 гаруй чимэглэл ашиглажээ.

3. УЛС ТӨРИЙН ҮС ЗАСАЛТ

  Бангкок, Тайланд, Гэрэл зургийг: Soe Zeya Tun / Reuters

Уг гурван хуруутай мэндчилгээ нь эсэргүүцлийн бэлгэдэл аж. Иргэд жагсаал цуглаан хийхийн оронд үсний засалтаа ийн өөрчилдөг юм байна. Өөрөөр хэлбэл, ингэж үсээ зассанаар Засгийн газрынхаа эсрэг, эсэргүүцлийн жагсаал хийж буй гэсэн үг ажээ.

4.ОЦОН ШУВУУНЫ ВАКЦИН

   Данийн Копенгаген, Гэрэл зургийг: Ritzau Scanpix / Reuters

Оцон шувууд амьтны хүрээлэнд томууны эсрэг вакцин хийлгэж байна.

5.ХАМГААЛАЛТ

Энэтхэг, Колката, Гэрэл зургийг: Piyal Adhikary / EPA

Өчигдөр дэлхийн ДОХ-той тэмцэх өдөр байсан. Уг өдөр болсон нэгэн жагсаалын үеэр нэгэн биеэ үнэлэгч эмэгтэйд үнэгүй бэлгэвч өгч буй агшин.

6. ШИНЭ АМЬДРАЛ

Оддар Меанчи, Камбож, Гэрэл зургийг:  Pedro Vella/ Cambodia Wildlife Sanctuary

Камбожийн зэрлэг ан амьтдыг хамгаалах газарт шинээр ирсэн заан хөрштэйгөө танилцаж байна.

7. ЗУЛ САР БА КОРОНАВИРУС

    Шотландын Эдинбург, Гэрэл зураг: Jeff J Mitchel

Зул сараа гэртээ тэмдэглэхээр шинжилгээ өгөөд дотуур байрнаасаа гарч буй оюутнууд.

8.ЖАГСААЛ

Лос Анжелес, АНУ, Гэрэл зургийг: Christina House / Los Angeles Times / Rex

Лос Анжелес хотын даргын ажлын байрны гадаа долоо хоног үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал.

9. ДАЛАЙН ТЭВРЭЛТ

    Сидней, Австрали, Гэрэл зургийг: Loren Elliott/Reuters

Зуны анхы өдөр далайн эрэг дээрх усан бассейнд нар шингэхийг хүлээж буй хүмүүс.

Эх сурвалж: theguardian.com


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button