НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Я.Амаржаргал: Орон нутаг руу явах 27228 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр “Орон нутаг руу явах иргэдээс шинжилгээ авахаар 300 гаруй эмч эмнэлгийн ажилтнууд 20 цэгт шинжилгээ авч эхлээд байна. Эмч нараас гадна төрийн байгууллагын 700 гаруй хүн зохион байгуулалтад орж ажиллаж байна. Нийтдээ 27228 хүний шинжилгээг лабораториудад хийгээд байна. Одоогоор шинжилгээ өгсөн иргэдээс ямар нэг халдвар илрээгүй учраас орон нутагтаа зорчих эрх нь нээгдсэн.

Зорчих тизийг цахимаар захиалах боломж олгосон. Нийт 14 чиглэлд 74 автобус 2531 иргэнийг орон нутаг руу тээвэрлэсэн байна. Орон нутгаас мөн Улаанбаатар руу 88 автобус 2735 иргэнийг хүргээд байна. Мөн 399 хувийн тээврийн хэрэгслээр 921 зорчигч орон нутаг руугаа зорчоод байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-02 12:11

yavuulaach ee

Холбоотой мэдээ

Back to top button