ДЭЛХИЙСурвалжилга, Нийтлэл

СУДАЛГАА: Хөл хорионы үед видео тоглоом тоглосон хүмүүс илүү АЗ ЖАРГАЛТАЙ болжээ

Коронавируст цар тахлын нэгдүгээр давалгааны үеэр ихэнх улс орнууд хөл хорионы дэглэм тогтоосон билээ. Ингээд гэртээ байнга байх болсон хүмүүсийн зарим нь мэдээж видео тоглоом тоглож эхэлсэн. Тухайлбал АНУ-д зөвхөн гуравдугаар сард л гэхэд нэг долоо хоногийн дотор видео тоглоом онлайнаар тоглох хүмүүс 75 хувиар өссөн хэмээн телекомын компани “Verizon” мэдээлсэн байна.

Видео тоглоомын салбарын “Microsoft”, “Nintendo”, “Twitch”, Activision”, “Sony” гэх мэт томоохон компаниуд энэ үеэр асар ашигтай ажиллажээ. Тухайлбал “Sony” шинэ гарсан Playstation-оо тоглогчдын хэрэгцээнд тааруулж хангалттай тоогоор дэлгүүрүүдэд хүргэх гэж их бэрхшээлтэй тулгарсан байна. "Nintendo”-гийн “Animal Crossing: New Horizons” тоглоом л гэхэд дөрөвдүгээр сараас есдүгээр сарын хооронд 14 сая гаруй ширхэг худалдаалагдсан аж. Гуравдугаар сард нийт видео тоглоомны худалдан авалт 1.6 тэрбум долларт хүрчээ.

Тоглогч нар сошиал медиа дээр “Animal Crossing: New Horizons” тоглож зуу зуун цаг өнгөрөөсөн тухай бичиж байсан юм. Тэгвэл шинэ судалгаагаар цагийг ингэж өнгөрөөсөн нь хүмүүсийн сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлсэн гэнэ.

Тодруулбал, Оксфордын их сургуулийн судлаачид Их Британи, АНУ дахь хүмүүсийн видео тоглоом тоглох давтамж болон сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх асуумж баримтыг цуглуулсан байна.

Судалгаанд дунджаар 31 настай 2537 хүн “Animal Crossing: New Horizons”, харин дундажаар 35 настай 468 хүн “Plants vs Zombies: Battle for Neighborville” тоглоомыг тоглосон ажээ.

Тус тоглоомыг хөгжүүлэгч компаниудтай хамтран ажилласнаар судлаачид наймдугаар сараас есдүгээр сарын хооронд тоглогчид хэдэн цагийг видео тоглоомонд зарцуулсныг бүртгэж авсан аж.

Мөн судалгаанд оролцсон хүмүүсээс хоёр долоо хоногийн турш зургаан эерэг, сөрөг сэтгэл хөдлөлөөс алийг нь олон давтамжтай мэдэрсэн тухай асуулга авч байжээ.

Судлаачид видео тоглоом удаан тоглосон хүмүүс бараг тоглоогүй хүмүүстэй харьцуулахад эерэг сэтгэл хөдлөл илүү мэдэрч байжээ. Үүгээр видео тоглоом тоглосноор хүмүүст төрдөг эрх чөлөөтэй, өрсөлдөөнт мэдрэмж тэдний эрүүл ахуйд сайн нөлөө үзүүлж байсныг тогтоосон аж.

ДЭМБ-аас видео тоглоомын донтолтыг сэтгэцийн өвчинд тооцохоор болсон. Харин судалгааны ажилд оролцсон эрдэмтэн Эндрю Пзыбыльски видео тоглоомын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг баталсан бат бөх баримт хомс гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: Stuff NZ

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button