УЛС ТӨР

Нэгнээ буланд ШАХАЖ, төрийн ажлаар НААДАХ цаг биш шүү, дарга нар аа

Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар өөрийгөө өмөөрч, зовж зүдэрч, нойр хоолгүй явж байгаагаа ярьж ялархдаг шигээ буруугаа хүлээж, алдаагаа ухамсарладаг хүн биш бололтой.

Бүх зүйлд бид чадахаараа ажиллаж байна, буруу нь бусдад байгаа гэж тохох янзтай ярьж хэлэх болсон нь олон нийтэд таалагдахаа болиод байна. Хамгийн сүүлд өчигдөр автобусны жолоочоос халвар илэрч, нийтийн тээврээр зорчсон олон мянган хүн халдвар авах эрсдэлтэй болчихоод байхад л биеээ өмөөрөөстэй. “УОК-оос хэзээ ч нийтийн тээврийн санал болгоогүй” гээд сууж байх жишээтэй.

Иргэдийг хувийн автомашинаараа зорчиж болохгүй гэх яах ч аргагүй шахаанд оруулсан. Түүнийх нь гороор зайлшгүй ажилтай олон мянган хүн  автобусаараа зорчсон. Энэ тэнэг шийдвэрийг нь  биелүүлэх гэж цагдаа нар нь сүр хүч далайлган иргэдтэй олон янзын ааш аягаар харилцаж байсныг бид бүгд харсан. Гэтэл одоо Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга нь хүртэл “Хувийн автомашинаараа зорчиж болохгүй, нийтийн тээврээр зорч гэсэн чиглэл хэн ч өгөөгүй” гээд хээв нэг жиргэсэн байх юм.

Яаж ингэж ажиллаж болдог юм бэ. Энэ цаг үе та нарын дур зоргоороо шийдвэр гаргаж байсан тэр үе биш. Цар тахал, гурван сая Монголчуудын үхэх сэхэхийг шийдэх эгзэгтэй үе.

Та нарын гаргаж байгаа шийдвэр бүхэл бүтэн нэг улсын хувь заяаг шийдэж байхад хоорондын таарамжгүй харилцаанаасаа болж харилцан хамтарч шийдвэр гаргаж чадаагүй байж, нэг нэгнийгээ буруутгаад сууж байгаа нь ёстой аймшигтай.

Хэд хоногийн өмнө Хотын дарга Д.Сумъяабазар “гомдоллоод” байсан нь үнэн байж. “Хоттой холбоотой шийдвэр гаргахдаа хотын удирдлагууддаа огт мэдэгддэггүй, ажлын уялдаа холбоо байхгүй, хамтарч ажиллаж чадахгүй байгаа учраас цаашдаа голлох зохион байгуулалтад орж ажиллана” гэдгээ Шадар сайд Я.Содбаатарт хэлсэн гэсэн.

Ерөнхий сайдын баг Хотын дарга Д.Сумъяабазартай таарамжгүй харилцаатай байгаагийн горыг Монголын ард түмэн амсах ёсгүй. Эцэстээ дотооддоо халдвар алдсан нь иргэн Д-ийн буруу болох нь. Иргэд автобусанд шахалдаж, бөөгнөрч халдварын эрсдэлтэй болсон нь мөн л өөрсдийнх нь буруу. Автобусны жолоочоос гаралтай халдвар цаашаа тоогоо алдаж тархвал өнөө муу жолоочийн буруу болж дуусах нь. Харин ЭМЯ, УОК-ынхон бидний гаргасан “бохир” мөрийг цэвэрлэх гэж араас нь нойр хоолгүй зүтгэж буй сайхан сэтгэлт “сахиусан тэнгэрүүд” болж таарах нь.

Хэний гаргасан шийдвэр, хэн өгсөн чиглэл байх нь огт пад алга. Яг одоо та нар нэгнийгээ буланд шахаж, сошиал даяар онигоо болгож, өш хонзонгоо төрийн ажлаар тайлдаг цаг чинь биш. Энэ дунд чинь ард түмэн хохироод байна. Алдаатай шийдвэр гаргачихаад ардаас нь хошин шог шиг зүйл ярихаа боль дарга нар аа.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

13 Сэтгэгдэл

  1. УОК, цагдаа нар ард иргэдийг хувийн унаагаар явуулах тун дургүй байсан. УИХ н гишүүнийг хүртэл явуулаагүй ккк. Автобусаар яв гээд байсан ккк. Яагаад вэ?

  2. Тэр ерөнхии сайд гж нэг нохойн оронцог х####двар эхлэх үед ” бид бүслэлтэнд бна. байлдаан эхэллээ. гар тулаанд орох гж бна” ч глүү нээх солиараад бсаныг энэ хэдэн дуракууд нь өлгөж аваад хоорондоо жинхэнэ утгаар нь байлдаж тоглоод тэнэгтээд бгам бшүү. Муусайн дайсны цэргүүдээ сонсцгоо..ард түмэн та нарын тоглоомны дайны т####бар биш. Ард түмнии фронт босоход бэлэн бга шүү..да да дад дадаан…

  3. Долгорсүрээн танайд Монголын ард түмэн ямар өртэй юм бэ. Эргүү 2 махан толгойгоо аваач ээ.

  4. Нэг ёсондоо ЗГ нь Нийслэлтэйгээ байлдаад байгаамуудаа ккк. УОК татан буулгаад орон нутаг нийслэл хот тосгод нь өөрсдөө шийдээд явчихв#### арай дээр бишүү. Баахан учир нь олдохгүй сүлбэлдсэн бие биенээ үгүйсгэсэн улстөрийн очков авсан шийдвэрүүд. Тэр ЦЕГ хэвлэлийн төлөөлөгч нь өөрөө маш хариуцлагагүй жиргээ хийлээ. Хөл толгойгоо ч ####длаадаа. Яасан нөгөө МАН. Баахан амл####т шааж гарч ирсэн

  5. 3 сая хүндээ зориудаар Корон вирусын х####двар авахуулах гэсэн цаад санаа хэрэгжээд байна уу. Амьдр####д нийцэхгүй шийдвэр гаргаж, өвчнийг улам даажируулж байгаа нь цөөн хэдэн ард түмнээ цөөлөх гэсэн улс төрийн дотоод явуулга уу ####ь эсвэл үнэхээр туршлага тутаад, мэдлэг сэтгэл хомосдоод байна уу. Вирус ихэвчлэн агаар дуслын замаар х####дарладаг хүмүүсийн бөөгнөрөл хир үүссэнээс ш####тга####ан өвчлөл тарх####т нэмэгддэг гэтэл яагаад хувийн машинаар явуулахыг хааж, олноор тээвэрлэх замыг сонгох шийдвэр гаргаад байна. Гарсан шийдвэртээ хариуцлага хүлээж, нэр төр ####бан туша####аа ухамсартайгаар хүлээлгэн өгөх нь шударга хэрэг. Цөөн хэдэн татварын дарамтанд орсон, өлөсгөл осолголтонд хүчирхийлэлд нэрвэгдсэн хүүхэд, ард олноо хүний ёсоор хайрлаж, нүгэл хилэнцээ нимгэлэн ####бан туша####аасаа татг####з нэн даруй.

  6. ХЭЛСЭН ЯРЬСАН ҮГИЙГ НЬ БИЧЛЭГТЭЙ НЬ ЗЭРЭГЦҮҮЛЖ БАРИМТЖУУЛМААР ЮМ УУ ЯАМААР ЮМ БЭ, ЯАХ АРГАГҮЙ НИЙТИЙН ТЭЭВЭР ТОГТСОН ЦАГААР ХАРИН ТУСГАЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГДАА, ОНЦГОЙ, ЭМНЭЛГИЙН МАШИН ЯВНА Л ГЭЖ БАЙСАН. ИЧГЭВТЭР ЮМ АА. ИЙМ Ч ТӨРИЙН АЛБА БАЙХ ГЭЖ, ИЙМ ХҮМҮҮСИЙГ ТӨРД ЗАЛАХ Ч ГЭЖ

  7. Сумъяабазарыг Сүнээгээр соль ядаж тамхи татдаг цэгнээс мэдээлэл сонсоод нэг чиглэлд явж магадгүй.

  8. Hudlaa poporson said n zaigaa bariad duu garahgui UOK n Hotin darga narin shiidber n hursunduu buuhgui abtobusaa har butuu chiheestei hunii buugnurul heterlee buhel buten uls baij 1 sait ajilluulj chadahgui helsen ugendee ezen bolohgui ard tumen chin elgeere hebtelee shuu

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button