УЛС ТӨР

Б.Баярсайхан: “Эрдэнэт”-ийн санхүүжилтээр модон жорлон шинэчлэхийг бүү улс төржүүлээч

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Төрийн өмчийн сургууль цэцэрлэгийн нүхэн жорлонг орчин стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр”-ээр нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн, 2021-2022 онд багтаан, хэрэгжүүлэхээр болсон.

Энийг сая Н.Алтанхуяг гишүүн нэлээд шүүмжиллээ. Өнөөдөр бид 20 дугаар зуунаас 21 дүгээр зуунд чирж, авч ирсэн хөгжлийн хоцрогдлын нэг нь ирээдүй болсон хүүхдүүдээ хаврын хавсарга, өвлийн хүйтэнд модон жорлонд бие засуулж буй явдал.

“Эрдэнэт үйлдвэр” нийгмийн хариуцлагын хүрээнд ийм оновчтой, үр дүнтэй ажил хийж байсныг мэдэхгүй. Үүнийг эсэргүүцэх ямар ч шаардлага байхгүй. 819 сургууль, цэцэрлэгийн модон жорлонгийн асуудал дээр битгий саад хориг тавьж, улс төржүүлээч ээ. Өвлийн хүйтэнд модон жорлонд бие засахаас хүүхдүүд айдаг. “Хүүхдүүд хүйтэнд модон жорлонд бие засахаас бэрхшээгээд уух юмаа багасгаж байна” гэсэн судалгаа гарсан. “Эрдэнэт үйлдвэр” -ээр энэ ажлыг хийлгэх нь зүйтэй” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Санхүүжилт нь буруу байна. Монгол улс хэдэн төсөвтэй юм? Улсын төсөв, Эрдэнэтын төсөв гэж байдаг юм уу?

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button