
УИХ-ын гишүүн асан М.Зоригт дөнгөж саяхан 19 цагийн үед твиттер хаягаараа дамжуулж ноцтой зүйл мэдээлэв.
Тодруулбал “Улс төрийн гэх тодотголтой хоригдож байсан Монгол Улсын иргэн өнөөдөр нас барсан байна” хэмээсэн юм.
Харин энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад “Ямар ч ор үндэслэлгүй, ташаа мэдээлэл. Ямар ч хоригдол нас бараагүй” гэлээ.
Улмаар М.Зоригт тун удалгүй “Уучлаарай. Би буруу ойлгож, буруу мэдээлжээ” хэмээн дахин “жиргэв”.

