НИЙГЭМ

Б.Болдсайхан: Хүн бүхэн ердийн үеэс хэд дахин илүү хичээвэл ирэх жил “Ковид-19”-ийг гайгүй давна

Эмч Б.Болдсайхан ингэж зөвлөжээ. Тэрбээр “1920-иод оны Испани ханиад Монголд падлийгүй. Хэдэн зуун жилд нэг тохиодог, дэлхийг хамарсан шинжээрээ бүүр анхны тахал. Тэвчээртэй, бүх юманд гоншигонолгүй, алдагдал зовлонтой ч давах туулах л хэрэгтэй. Төр, иргэн ч бүгд л том жижиг алдаа гаргаж буй, том зургаар бол гайгүй.

Эдийг засаг жижиг Монгол байтугай Хятад, Франц, Итали, АНУ, Солонго, Герман, Орос хүртэл хавар ямар аймшигт зовлонд ядарсан, одоо ч бараг тэр хэмжээндээ байгааг санаад хатуужилтай сахилгатай даван туулахаас өөр аргагүй. Монгол иргэн, Засгийн газар харин ч арчаатай гайгүй байгаа.

Хүн бүр, Засгийн газрын ажилтан бүр хамаг чадалаараа, өөртөө, гэртээ, ажилдаа, хотдоо, Монголдоо тустайг чармайн хийж, бага алдаж, алдавал дор нь засаж, ердийн үеэс хэд дахин ажиллаж сэтгэж хичээн зүтгэвэл л Монгол, хүн бүр энэ ковид тахалыг ирэх 1 жилийн хугацаанд арай гайгүй даван гарна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button