Нийгмийн

ТОДРУУЛГА: Хот хооронд зорчсон оюутныг хээр буулгаж, үлдээсэн гэдэг ташаа мэдээлэл

Улаанбаатар-Увс аймаг чиглэлийн хот хоорондын нийтийн тээврийн автобусанд энэ сарын 5-нд зорчсон оюутныг эзгүй хээр буулгаж, орхисон гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ.

ТНХ ХХК-ийн 7778 УВХ улсын дугаартай автобусны жолооч оюутныг хээр буулгаж орхисон гэх мэдээлэл цацагдаад буй.

Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад “Ийм мэдээлэл цацагдсаныг анзаарсан. Тухайн автобусанд 29 зорчигч зорчсон. Улаанбаатар-Увс чиглэлийн автобус зорчигчоо хээр буулгасан гэдэг ташаа мэдээлэл. Тийм зүйл огт болоогүй.

Тухайн оюутан “Хяргас сумын онцгой байдлын даргатай ярьсан. Намайг ирж авна” гээд Үзүүрийн булаг гэдэг газар, хээр үлдэх гээд байсан юм билээ. Тэгэхээр нь автобусны жолооч зөвшөөрөлгүй “Хар тэрмис” гэдэг амралтын газрын манаачийн гадна үлдээсэн. Автобусны жолооч ажилдаа хариуцлагатай хандан, Увс аймгийн Шуурхай албанаас зөвшөөрөл авч байгаад, амралтын газарт үлдээгээд байхад ийм ташаа мэдээлэл цацагдсанд харамсалтай байна” гэлээ.

Автомашины “УАА” серийн дугаар шинээр гаргажээ

Мөн АТҮТ-ийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга К.Айдос “Энэ асуудлыг шалгаж, тодруулсан. Тухайн тээвэрлэлтийг гүйцэтгэсэн жолооч болон замд буусан 2 зорчигчтой холбогдож тайлбар авлаа.

Увс аймгийн Хяргас сум орох гэж байсан  хоёр зорчигч Хар тэрмэсээс наана 45 км хээр газар бууна гэсэн боловч жолооч Ууганхүү эзгүй хээр газар үлдээхгүй гээд цаашаа явж Хар тэрмэсийн амралтын газар буулгасан байна. Жолооч аймаг, сумын онцгой комисст мэдэгдсэн байна.

Зорчигчдыг тухайн амралтын газар голомттой газраас ирсэн гэж үзээд оруулалгүй гадаа зогсоосон тухай зорчигчид хэлсэн. Харин жолоочийн хувьд тодорхой дүрэм журмыг зөрчсөн асуудал бас харагдаж байна.

Тухайн зорчигчдыг халдвар хамгааллын дэглэмийн дагуу албаны хүмүүс тосч авч, дэглэм сахиулж гэрт нь хүргэх байсан. Гэвч албаны хүмүүст хүлээлгэж өгөөгүй. Зургийг зорчигчдын байгаа айлын хүн аваад нийгмийн сүлжээнд оруулж. Гэхдээ бодит бус тайлбартай” гэсэн тайлбар өгөв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button