Иргэдэд 25 тэрбумын хохирол учруулсан “Жи тайм”-ын Э.Оюунчимэг давж заалджээ

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №687 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Э.Оюунчимэг (Жи-Тайм)-т холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдөр товлогджээ.
“Жи тайм” корпорейшн” ХХК нь 11398 иргэнд 25 тэрбум 801 сая 303 мянга 770 төгрөгийн хохирол учруулсан юм.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Мөн Э.Оюунчимэгээс 11 тэрбум 830 сая 503 мянга 841 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах, “Жи-Тайм” сүлжээний гэх хөтөлбөрт хамрагдаж, сүлжээнд оруулсан мөнгө болон урамшуулал авсан буюу өгсөн мөнгөнөөсөө илүү урамшуулал авсан 906 иргэний хариуцагчаас 6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөгийг гаргуулж хохирогчдод олгуулахаар болсон.
Түүнчлэн Төрийн сан дахь Мөрдөн байцаах албаны тусгай дансанд байршуулсан 7 тэрбум 89 сая 588 мянга 699 төгрөгийг хохирогчдод хувь тэнцүүлэн олгох болсон юм. Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, шүүхийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн 6 автомашиныг худалдан борлуулж, үүнээс олсон орлогыг хохирогчдод олгохоор тус тус шийдвэрлэсэн байдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цагаа олж давж за�##�даж бна шүү . Монголын шүүх 50 % ийн хямдр�##� зарлачихсан байгаа шүү
бузар шун�##�ын дэв болсон авгай олон хүний хоолны мөнгийг булаасан, давж за�##�даж яах гээв! Нүгэл нь нүдээрээ гарах нь дээр байх оо! олон жил хорьж хашраах хэрэгтэй дээ!!!
Энэ эмэгтэй "улс төрийнхний" жишгээр ялаа хөнгөлөхөөр шийдэж дээ. Манай шүүгчид эхлээд ял оноогоод дараа нь ганц хоёрхон жил болгож хөнгөлөөд, тэгээд хэсэг хугацааны дараа "сулладаг" жаяг тогтсоныг ашиглах юм байх даа??? Гэхдээ энэ жирийн эмэгтэй бол Түүнд дээрх хуулийн цоорхой үйлчлэх болов уу???
Ямар ч гэсэн эмэгтэй хүн гэхэд нэлээд их хэмжээний хохирол учруулж, олон хүн хохирсон байх. Иймэрхүү маягаар хийсэн хэргээсээ "мултраад" байдаг юм бол БУСАД хүмүүст ямар үлгэр дуури�##� болох бол???