Нийгмийн
Гялгар уутанд хийсэн нярайн цогцос хогийн цэгээс олджээ
Нярай хүүхдээ хогийн цэг дээр хаясан хэрэг цагдаагийн байгууллагад дахин бүртгэгдлээ. Тодруулбал өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ... орон сууцны хогийн цэг дээрээс гялгар уутанд хийсэн нярайн цогцос олджээ.
Цагдаагийн байгууллагаас мөрдөх ажиллагаа явуулж эх нь болох 28 настай О-г олж тогтоожээ. Тэрбээр ураг амьгүй төрсөн учраас хаясан хэмээн мэдүүлжээ.
Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол эмэгтэйчүүд ямар аймаар харгис хэрцгий болоод байна аа. Өөрийн үрээ өөрийн гараар өрөвдөх сэтгэлгүйгээр хаяна гэдэг чинь бусад хүнийг бол яахаас ч буцахгүй гэсэн үг. Айдас төрчихлөө.