ЭРҮҮЛ МЭНД

ЗӨВЛӨГӨӨ: Мөсөөр арьсаа арчлах аргууд

Урин дулаан зуны цагт арьсаа арчлах нь эмэгтэйчүүдийн дунд тулгамдсан асуудлуудын нэгд зүй ёсоор ордог. Тэгвэл арьсаа мөсөөр арчилж хэвшсэнээр дараах үр дүнгүүд гардаг байна. Үүнд,

-Цусны эргэлтийг сайжруулна

-Нүүрэн дээрх нүхжилтийг багасгадаг.

-Тослогийг тэнцвэржүүлж, арьсыг чангална.

-Батганаас болж үүссэн улайлтыг багасгаж, нүүрний хаван буулгадаг.

-Наранд түлэгдсэн арьсанд тустай.

-Унтаад сэрэхэд таны нүд хавдчихсан байдаг уу? тэгвэл мөс тэр хаванг багасгана

-Өглөө нүүрэндээ мөс тавивал өдөржин таны нүүр сайхан харагдах болно

-Үдээс хойш хэрэглэвэл ядарсан арьсыг тань амрааж, эрүүл сайхан харагдах болно

-Орой үдэшлэгт явахынхаа хэрэглэвэл таны нүүрний будаг арьсандаа сайн шингэж, олон цаг таны нүүр сайхан харагдах болно

-Унтахынхаа өмнө хэрэглэвэл таны нүүр эрүүл, гялалзсан,сэтгэл татам болох болно.

Өөрийн арьсны онцлогт тохируулан мөсөө бэлдээд 7 хоногт 2-3 удаа дараах аргуудыг туршиж хэрэглээрэй.

Будааны угаасан усаар арьсаа арчлах

Будаа угаасан усаа асгахгүйгээр гоо сайхандаа ашиглаж болно. Будаа угаахдаа 2-3 удаа давтан угаадаг шүү дээ. Тиймээс 2 дахь угаалтын усыг аваад мөс хөлдөөгчиндөө хийж хөлдөөнө. Тэрхүү мөсөөрөө нүүр болон, хүзүүнийхээ арьсыг арчина. Япон, Солонгос зэрэг орны эмэгтэйчүүдийн сайхан арьсны нэгэн нууц бол цагаан будааны усаар нүүрээ угаах байдаг. Тэд бас будааны шүүсээ мөс болгон хэрэглэдэг бөгөөд нүүрийг цайруулж, элдэв толбыг бүдэгрүүлэхээс гадна нүүрний нүхийг агшааж арьсыг жигд өнгөтэй болгодог юм байна. Долоо хоногт 2-3 удаа нүүр, хүзүүндээ түрхэнэ.

Өргөст хэмхний шүүсээр мөс бэлтгэх

Арьсыг хамгийн сайн чийгшүүлдэг бүтээгдэхүүний нэг бол өргөст хэмх юм. Өргөст хэмхийг маш нимгэн хэрчээд нүүрэндээ маск болгон хэрэглэхээс гадна 1-2 өргөст хэмхийг миксэрдээд дээр нь багахан ус нэмж хутгаад мөс хөлдөөгчиндөө хийж хөлдөөн хэрэглэдэг. Арьсыг чийгшүүлж, арьсны байгалийн өнгийг сэргээдэг бөгөөд хуурай болон батгатай арьсанд тохиромжтой байдаг. Мөн та ядарч сульдсанаас болж арьсанд тань асуудал үүссэн бол ач тусаа үзүүлэх болно

Ууттай байхуу цайтай мөс

Та байхуу цайгаа хэрэглээд хаядаг уу. Тэгвэл хаяхгүйгээр мөс болгон хөлдөөгөөд нүүр хүзүүндээ хэрэглэж болох юм байна. Нүдний доогуур татсан хөх туяаг багасгаж, нүдний ядаргааг тайлж, нүд хавдаж бүлцийсэн үед хэрэглэхэд тохиромжтой. Энэ тохиолдолд 4-8 минут тавьж хэрэглэнэ. Мөн ногоон цайг ашиглаж болох бөгөөд цайгаа усанд хандлаад тэрхүү цайгаа мөс хөлдөөгчинд хийж хөлдөөнө. Энэ нь нүхжилтийг багасгаж, арьсыг залуужуулах үйлчилгээ үзүүлдэг. 7 хоногт 1-2 удаа нүүрний шугамын дагуу арчиж хэрэгдэнэ.

Сүүтэй мөс

Сүүн нь арьсыг цайруулах, гэрэлтсэн болгох байгалийн бүтээгдэхүүн юм. Хүйтэн сүүгээ хэвэндээ хийж хөлдөөгөөд нүүрэндээ массаж хийж өгөөрэй. Энэ нь таны арьсыг чийгшүүлж, өнгийг сэргээж өгнө.

Гааны навчтай мөс

Гааны навчаа жижиглэн хэрчээд цэвэр устай хольж миксэрдээрэй. Дараа нь хэвэндээ хийж хөлдөөгөөд зөөлөн иллэг хийх маягаар үрнэ. Арьсны бактерыг арилгах болно.

Лимонтой мөс

Арьсаа цайруулж, батгаа багасгах үйлчилгээ авах шилдэг арга. 1 ширхэг лимоны шүүсийг шахаад цэвэр устай холиод хөлдөөгөөрөй. Мөсөөрөө 3-5 минут нүүрэндээ иллэг хийгээд, зөөлөн үрж өгөөрэй.

С.ХОНГОРЗУЛ 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2023-07-29 16:23

Сн бн уу? Надад та нарын энэ мэдээлэл их та�##�агдлаа маш их баярласанаа илэрхийлье.

Холбоотой мэдээ

Back to top button