Нийгмийн

ИРГЭН Б: Оруулсан постноосоо болоод хэн нэгний дарамтад орохоос эмээж байна

Өчигдөр 14:00 цагийн орчимд “Paparazzi+traffic Mongolia” фэйсбүүкийн группд нэгэн иргэн Чингэлтэй дүүргийн эргүүлд гарч байсан замын цагдаатай холбоотой асуудлаар пост оруулсан нь олны анхааралд өртөөд байна. Тодруулбал,

“Шарга морьтоос арай гэж унаа олоод хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр явж байлаа. Хүүхдийн түргэн рүү залгахаар Амбулаторид үзүүл гээд байдаг. Хүүхдээ үзүүлэх хэрэгтэй болоод үзүүлэхээр явж байтал замын цагдаа нар нь явуулдаггүй. “Хүүхэд халуураад эмнэлэгт  яаралтай үзүүлэх хэрэгтэй байна” гээд учирлаж гуйгаад ямар ч нэмэр байдаггүй.

Арга ядаад унаж явсан машинаа явуулаад 7 буудлаас Хайлаастын хүүхдийн амбулатор хүртэл 2.5 км дөрөвхөн сартай халуурсан нялх хүүхдээ тэврээд алхаж үзлээ. Машинтай явбал коронавирус тусаж, алхвал тусдаггүй юм гэнэ. 2020 оны арваннэгдүгээр сарын 24-нд эргүүлд гарч байсан замын цагдаа таны хүн чанарт баярлалаа. Цаашдын ажил амьдралд өндрөөс өндөр амжилт хүсье” гэжээ.

Бид тухайн постыг оруулсан иргэн Б-тэй Фэйсбүүкээр холбогдож, чухам юу болсныг тодрууллаа.

-Таны групп дээр бичсэн постыг харсан юм л даа?

-Уг нь би тавигдсан постуудаа устгуулмаар байгаа юм. Энд тэндхийн баахан пэйж, сайтад тавигдсан байх шиг байна. “АmiLey” пэйжид тавихдаа он, сар, өдрийг нь өөрчилсөн байна билээ.

-Оруулсан постын тань мөрөөр цагдаагийн байгууллагаас тантай холбогдсон уу?

-Цагдаагаас холбогдоогүй. Харин сэтгүүлчид л их холбогдож байна. Дарамтад орж магадгүй л гэж болгоомжилж байна.

-Цагдаагийн уу?

-Би уг нь тухайн группд пост оруулаад нэг цагийн дотор л устгасан. Цагдаа эсвэл хэн нэг албан тушаалтны дарамтад орж магадгүй санагдаад хэцүү байна. Ер нь л эрсдэлд орчих юм шиг санагдаад сэтгэлийн зовууртай байгаа. Оруулсан пост дээр хүмүүсээс сөрөг сэтгэгдлүүд ирсэн байсан.

-Ямар сэтгэгдэл байсан юм бол?

-Худлаа малгай ороолт тэвэрчхээд хүн гүтгэж байна гэсэн сэтгэгдлүүд байсан.

-Хувийн унаа, аль эсвэл автобусаар явж болох эсэх нь одоо ч эргэлзээтэй байх шиг. Та эхлээд түргэн тусламж дуудаж үзсэн үү?

-Залгахад Хүүхдийн амбулатори эсвэл өрхийн эмнэлэгтээ үзүүл гэсэн. Арваннэгдүгээр сарын 24-нд автобус явахгүй байсан юм.

-Хүүхдийн тань бие одоо зүгээр болсон уу. Үзүүлэхэд ямар онош хэлсэн бэ?

-Хоолой нь өвдсөн байна гэж хэлсэн. Одоо зүгээр ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
үнэн дээ
үнэн дээ
2020-12-07 15:57

ХҮН сонсохгүй, буц гэж байна лээ. ХЭЗЭЭ бид иргэнээ сонсдог цагдаатай болно доо

Зочин
Зочин
2020-12-07 20:12

Айлтгүй, чи буруу зүйл хийгээгүй байна. Цагдаа ч буруу зүйл хийгээгүй байна. Чи ганцхан 103 руу з�##�гаснаа арилгаж устгаж болохгүй хадг�##�ах хэрэгтэй. Цагдаа бүртгэлгүй машин явуулахгүй юм чинь өөр арга байхгүй. Өвчтэй хүмүүсээ яах вэ гэдгээ карантин зохион байгуулж буй газар УОК НОК бодох ёстой байсан. Чи худ�##� яриагүй үнэнээ л хэлсэн айх зүйлгүй. 103 яагаад туслаагүй нь сонин байна. Уг нь хэдхэн сартай нялх хүүхэд байсан байна. Айсан болоод л 103 дуудсан байлгүй дээ.

Зочин
Зочин
2020-12-07 16:22

Дүрэмт хувцасгүй бол наадуул чинь нохойн гөлөгнүүд шүү дээ.

Gana
Gana
2020-12-07 16:25

4 sartai huuhdiig ochij uzehgui yum heniig uzdeg turgen yum be? Ter tsgsaa ni ch gesen aria archaagui...

Зочин
Зочин
2020-12-07 22:07
Reply to  Gana

Hezee ch irj uzdeguishdee. Emnelegt ir l gedeg

103-н буруу !
103-н буруу !
2020-12-07 20:14
Reply to  Gana

Цагдаагийн буруу биш харин карантины үед 103 явж болохоороо ирээд үзчих хэрэгтэй байсан гэж бодож байна. НЯлх нярай амьтайн байсан байна.

Зочин
Зочин
2020-12-07 18:07

Сөрөг комeнт яахав вэ цагдаагийн ар гэрийхэн амраг садангууд нь бичдэг юм бүү ай

BGYUJKH,KNG
BGYUJKH,KNG
2020-12-07 19:17

Жаахан ч гэсэн хүнлэг чанар �##�га гэж үү

Сайн хар даа
Сайн хар даа
2020-12-07 19:32

Хүүхэд биш ороолт м�##�гай тэвэрсэн байгаа. Од болох гэж аргаа барах юм.

Харин тийм
Харин тийм
2020-12-07 21:02

Харин тийм хүүхдээ ингэж тэврэхгүй л дээ. 4 сартай хүүхэд шүү дээ. Хэн ч ингэж тэврэхгүй худлаа ярихаа больж үз. Цагдаа үүргээ гүйцэтгэсэн байна.

зочин
зочин
2020-12-07 21:24

энэ хүйтэнд ингэж тэврэхгүй тэгээд яаж тэврэх юм сүргийн м�##�нуудаа ингэхэд үр хүүхдээ ингэж асарч үзсэн юмуу? дээл өмсөөд өвөртөө хийчсэн бол бүүр солиоруулаад өгөх юм бна лдаа

Зочин
Зочин
2020-12-07 23:06

Huzuu ni ch suugaagui 4-hun sartai huuhdiig yamar ch teneg hun hezee ch ingej tevrehgui

Хөх толботон
Хөх толботон
2020-12-08 11:00

Зохиогоод бичсэн биш ямар хамаатай юм. Дарамтлана гэж юу байдгын

Зочин
Зочин
2020-12-08 12:42

Ийм хулчгар юм бол яах гэж пост тавьдаг байнаа

Зочин
Зочин
2020-12-08 21:40

Энэ з�##�уу худлаа пост хийчээд эргээд устгах гэсэн чинь тарчихсан байсан байх. Одоо зөрчлийн хуулиар хариуцлага хүлээх болчихоод ийм юм ярьж байхгүй юу. Үнэн байсан бол юунаас айдгийн? Худ�##� болоол хулчиганаад байгаа. Ам �##�дв�##� барьж болдоггүй ээ гэж.

Irgen
Irgen
2020-12-08 23:11

Niigemee shuumjilj bj sain niigem buteene sanaa zowoh hereggui ard chin irged bn

Gyj a
Gyj a
2020-12-09 11:06

Europd bol iim vm bolbol tsagdaa ni tvrgen duudaad emleg
hvrtel ni tsug ybaad hvrgrej ugdug shv manai tsagdaa bvr esregeerei.

Холбоотой мэдээ

Back to top button