АР ГЭР: Талийгаачид тусламж үзүүлсэн бол хоёр хүүхэд нь өнчрөхгүй байсан

Уржигдар /2020.11.07/ шөнө Архангай аймгаас 22-ын товчоонд ирсэн 58 настай иргэн өчигдөр өглөө 07: 00 цагийн үед харамсалтайгаар барсан тухай бид өмнө мэдээлсэн.
Талийгаачийн ар гэр хэвлэлд өгсөн тодруулгадаа: "Талийгаач 10 хоногийн өмнө Архангай аймаг руу ажлаар явсан. "Эрүүл мэндийн шалтгаантай, Архангайн иргэн хот руу эмчилгээ хийлгэхээр ирсэн” гэх ташаа мэдээллүүд яваад байна. Ажлаар явсан учир эрүүл мэндийн бичиг байхгүй байсан. 2020.12.07-ны 22:00 цагт 22-ын товчоонд ирээд орж чадахгүй, эмчийн тусламж авч чадахгүй байсаар 2020.12.08-ны өглөө 8:00 цагийн үед нас барсан. Шүүх шинжилгээний долдугаар маягт хэрэгтэй гээд талийгчийн цогцсыг товчоогоор гаргахгүй байсаар орой нь оршуулгын компанид хүргэсэн. Эмчээс нас барсан цагийг асууж, "алтан хайрцгийг нээе” гэж 9 удаа залгахад утсаа аваагүй. Хэрэв талийгаачид үзлэг хийж, эм өгсөн бол өнөөдөр хоёр хүү нь өнчрөхгүй байх байсан. УОК-оос ч нэг ч хүн холдогдож эмгэнэл илэрхийлээгүй. Ар гэр нь гомдолтой байна” гэжээ.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.