Ярилцлага

Япон судлаач, орчуулагч О.Жаргалсайхантай “Covid-19”-ийн вакцин тойрсон асуудлаар ярилцлаа

Дэлхий ертөнц шинэ төрлийн коронавирустэй “танилцаад” даруй нэг жил болж байна. Улс орнууд одоо хүртэл энэ цар тахалтай тэмцэж, хоёр, гуравдугаар давлагаанд нь цохигдож, хөл хорионы дэглэмээ нэг чангатган нэг сулруулсаар байна. Иймд вирусийн эсрэг вакцин батлагдах, хүн амаа вакцинжуулах гэдэг дэлхий нийтийн хүлээлт болоод буй.

Хэд хэдэн улс вакцин гаргаснаа зарлаж, Англи, Канад, Орос зэрэг орнууд вакцинжуулалтын аяныг хэдий нь эхлүүлсэн. Харин дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг Япон улс энэ тал дээр чимээ имээгүй. Хөл хорьж, ААН-үүдийн орлогод саад учруулахгүй хэр нь ээ вирустэй зэрэгцэн амьдрах бодлогыг чадмаг барьж, явуулж байгаа нь анхаарал татдаг.

Иймд коронавирусийн нөхцөл байдал, тус вирусийн эсрэг вакцины талаар Япон судлаач, орчуулагч О.Жаргалсайханаас хоёр асуулттай байр суурь сонслоо.


-Япон Улс ард иргэдээ вакцинжуулах тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Япон шинжлэх ухааны өндөр чадамжтай улс. Хувь хүний амьдралаас улс орны амьдрал нь хүртэл шинжлэх ухаан дээр суурилсан, гагцхүү баталгаа нотолгоонд итгэдэг, судалгааны ажил нь шинжлэх ухааны болоод ёс зүйн өндөр түвшинд хийгддэг, үүнийг монголчууд бид сайн мэддэг.

Тэд цар тахлын хүнд үед вакцины тухайд маш нухацтай хандаж, холбогдох хуульдаа саяхан өөрчлөлт орууллаа. Өөрөөр хэлбэл цар тахлын вакцин хуулийн дагуу хийгдэнэ гэсэн үг юм. Засгийн газар иргэддээ цар тахлын вакциныг үнэ төлбөргүй хийнэ, хүндрэл гарвал эмчилнэ, нөхөн төлбөр олгоно, холбогдох бүх арга хэмжээг төр хариуцна гэсэн хууль гарсан.

Одоогоос хэдэн сарын өмнө “Pfizer/Biotech”-ийн болон “Moderna” фирмүүдийн вакцинаас тус бүр нь 60 сая тунг захиалсан гэж мэдэгдэж байв.

Миний хувьд эдгээр вакцины чадамж өндөр байх нь гэдэгт эргэлзэх хэрэггүй гэж бодож байна. Яагаад гэвэл бүх иргэддээ вакцин хийхийг хуульчилсан энэ орон маш нарийн зохион байгуулалттайгаар ажил нь урагшилж буй юм. Вакцин бий боллоо- улс орнууд зарлалаа, энэ шатанд шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажил нь давхар хийгдэж байна. Эрдэмтэд нь уг вакцины талаар дэлхийн шинжлэх ухааны томоохон сэтгүүлд нийтлэгдсэн бүхий л мэдээлэлд анализ хийж, иргэддээ ойлгуулж үнэн зөв мэдээллээр хангаж, хамгаалж байна. Хэн нэгэн дур зоргоор уг вакцины талаар бусдыг уриална, дутуу ядуу нэг талыг барьсан мэдээллээр тархи угаана гэх ойлголт байхгүй. Эрдэмтэддээ, судалгаа нотолгоондоо итгэдэг хэрсүү ард түмэн. Япончууд удахгүй өөрсдөө ч вакцин гаргана, гаргах гаргахдаа найдвартай вакцин хийж нийлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Дараагийн шатанд туршилтын бүхий л процедурт оролцож байна. Япон хүний биед таарах уу, ямар хүндрэл гарах гэх мэтээр өргөн хэмжээнд клиник туршилт хийж, баталгаа нотолгоо гаргаж байна. Вакцины аюулгүйн болон үйлчлэлийн үр дүнг  гарах учиртай, үүнийг хэлэлцэнэ, сүүлийн шийдвэр гарна, уг вакцинтай холбоотой дэд бүтцээ бий болгоно. Жишээ нь “Pfizer/Biotech”-ийн хамтарсан вакцин -70 хэмийн хүйтэн орчин шаарддаг тул 3000 ширхэг хөргүүр бэлтгэх жишээтэй.

Явцын үе шат бүхэнд ард иргэдээсээ санал асуулга явуулж санал бодлыг нь сонсоно, үгийг нь сонсож, үйл ажиллагаандаа бас тусгана. Иймэрхүү байдлаар ажил нь урагшилж явна.


-Дэлхийд хэд, хэдэн төрлийн вакцин гарч, зарим орнууд хүн амаа вакцинжуулаад эхэлсэн. Энэ тал дээр монгол хүний хувьд таны бодол ямар байна вэ?

-Англичууд “Pfizer/Biotech”-ийн вакцин хийлгэж эхэлсэн. Хүний биед харшлыг сэдрээх, хүндрэл өгөх явдал ажиглагдсан байна. Уг вакцинаас авахаар гуравдугаарт бичигдсэн канадуудад мэдээллээ хуваалцаж байна. ДЭМБ ч оролцож байгаа байх. Ер нь вакцин коронавирусийн генетикийн кодын нэг хэсгийг хүний биед тарина гэсэн үг гэж би ойлгодог. Энэ нь вирусийг бүхэлд нь бус, харин дархлааны системийг вирустэй тэмцэх чадвартай болгоно гэсэн үг болов уу.

Энэ бүхэн шинжлэх ухааны, засаглалын, эдийн засгийн, анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын, яг газар дээр нь ажиллах хүмүүсийн ажлын арга барилын, хувь иргэдийн гэх мэт маш олон нөхцөл байдалтай уялдаатай хүнд хэцүү процесс юм.

Энэ бүхэнд Төр, засаг маань бэлэн үү л гэж асуух гээд байна.

Одоогоор манай улсын Сангийн сайд л элчин сайдуудтай уулзаад явж байгааг бид хэвлэл мэдээллээс харж байна. Мөнгө зээл гуйдаг байх, харин эрсдэл, бидний амь насны тухай юу боддог бол. Энэ тал дээр ЭМЯ, холбогдох газрууд эрх биш эрчимтэй ажиллаж байгаа байх гэж найдаж байна. Харин аль нэг газраас вакцин авна, түүнийгээ Засгийн газар албан ёсоор хийнэ гэдгээ зарласан. Харин иргэдийн амь нас, эрүүл мэндэд ямар нэгэн байдлаар эрсдэл гарвал хэн хариуцах, яаж эмчлэх нь тодорхойгүй. Тиймээс төр хариуцах ёстой, түүнийгээ хуульчлах хэрэгтэй юм. Хуульдаа УИХ яаралтай өөрчлөлт хийх ёстой гэж бодож байна.  

Япон Улс мэдээж манай улстай харьцуулах аргагүй том улс, гэхдээ ажлын арга барил, ажиллах чадвар, чадамжаа хуваалцахад бэлэн. Манай улсын хамгийн том хөрөнгө оруулагч, бидэнд тусалсаар ирсэн, элэгтэй улс. Үндэсний аюулгүй байдлын нэн тулгамдсан асуудал болоод байгаа вакцины асуудлаар ЯПОН МЭРГЭЖИЛТЭН тусгайлан урьж ажиллуулвал яасан юм бэ дээ.

Нөгөө талаар ковид бол нийгмийн гоц халдварт аюултай өвчин. Дэлхийд хэдэн сая хүн нас бараад байгааг бид өглөө болгон сонсож байна. Гурав дахь, дөрөв дэх давлагаа улам их хоруу чанартай, улам их үхлийн хувьтай, улам их хүндрэлтэйгээр нөмөрч байна.Тэгэхээр вакцин зайлшгүй юм.

Ковид-19 –ийн вакцины талаарх барууны болоод АНУ-ын мэдээлэл бүгд ил тод байна, харин вакцин хийснээ зарлаад байгаа хоёр улс ОХУ болон БНХАУ-ын мэдээлэл маш бүрхэг байгааг судлаачид онцолсон байна лээ .

ДЭМБ ядуу буурай орнуудад зориулж вакцин авахад нь туслахаар COVAX хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бололтой. ХБНГУ-ын Ерөнхийлөгч вакцинаа ядуу буурай оронтой хуваалцах ёстой гэж мэдэгдсэн, манай Ерөнхийлөгч Х.Баттулга захидал явуулсан байсан. Харин УИХ бидний эрүүл мэндийн баталгаа болгож холбогдох хуульдаа яаралтай нэмэлт өөрчлөлт хийх хэрэгтэй юм даа.

ҮАБЗ-ийн Ажлын албан дээр  хүн амын аюулгүй байдлын маш эмзэг асуудал болоод байгаа вакцины талаар судлах, санал дүгнэлт гаргах Ажлын хэсэг ажиллаасай гэж бодож байна.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-12 11:42

COVAX хөтөлбөр бол дэлхийн ядуу орнуудад зориулсан хөтөлбөр. Африкийн Судан, Ангол, өмнөд америкийн Болив зэрэг вакцинаа худ�##�дан авах чадваргүй ядуу орнуудад зориулсан хөтөлбөр. Тэгсэн чинь Монгол улс үүнд орчихсон. Бид дэлхийн ядуу орнуудын нэг болсныг би лав одоо л ойлголоо. Өмнө нь Монгол улсыг хөгжиж байгаа орон гэж боддог байв. Улс орнуудыг хөгсөн орнууд, хөгжиж байгаа орнууд, ядуу орнууд гэж ангилдаг. Гэтэл ардчил�##�д орохын өмнө Монгол улс хөгжиж байгаа оонуудын тоонд ордог байсан. Одоо ядуу орнуудын тоонд ороод вакцинаа авах ч мөнгөгүй, гаднаас зээлж Афркиийн негрүүдтэй адил ядуурчээ. Гунигтай. З�##�уусын ирээдүй бүрхэг боллоо.

Зочин
Зочин
2020-12-12 13:09
Reply to  Зочин

Medeej shde. Yamar ch uls oron hun amiinhaa eruul mendiig 1-t tavij tusuvtuu hamgiin turuund emchilgeenii zardlaa hangalttai tusgasan baih yostoi baital mongoliin tusuvt vaccine avah yamar ch tusuv tusgaagui baij 331 sumandaa soyoliin tuv sport ordon hushuu chuluu bosgoh hurungu ihiig tusuvlusun. Ter teneg tusvuu todotgohguim baij hurungu baihguim shig gadnaas badar barij baigaa ni mongol hamgiin oyunii hugjil buurai oron gedgiig delhiid zarlasan mash tom teneglel.

Зочин
Зочин
2020-12-14 19:55
Reply to  Зочин

Оросын вакцины мэдээлэл бүрхэг байна гэнээ,Оросын тв сувгуудаар дэлгэрэнгүй нээлттэй л гарч байгаа шүү дээ ,эцсийг эцэст нэгдүгээрт өөрийнхөө Оросынхоо ард түмэндээ л зориулж хийсэн болохоос барууныханд бид гого юм хийсэн гэж тайлагнах гэж хийгээгүй,харин барууныхан ард түмнээ боддог бол шударга л хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button