УЛС ТӨР

Ч.Хүрэлбаатар: Коронавирустэй нүүр тулж буй төрийн албан хаагчдаа эхлээд вакцинжуулна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Коронавирусийн вакцин оруулж ирэх ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ерөнхий сайдын захирамжаар гарсан ажлын хэсэг гурван чиглэлээр ажиллаж байна.

Нэгдүгээрт Ковакс, ДЭМБ-тай гэрээ хэлэлцээ явуулж байна. Улс орнуудтай хамтарч ажиллаж байна. Тэргүүлэгч, хөгжлийн түнш орнуудтай. Гуравдугаарт вакцин үйлдвэрлэгчидтэй яриа  хэлцэл өрнүүлээд явж байна.

Мөн вакцинд хамруулах иргэдээ эрэмбэлж байна. Эхлээд эрүүл мэндийн салбарынхан, архаг хууч өвчтэй хүмүүсээ, коронавирустэй нүүр тулж байгаа төрийн албан хаагчдыг, эдийн засгийн суурь салбарын хүмүүсээ вакцинжуулна.

Гэрээний ажил эцэслэгдэхээр мэдээлэл өгнө. Энэ талаар ил тод мэдээлэл хүргээд явж байна. Одоогоор нэг л вакцин албан ёсоор бүртгэгдсэн” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
АХМАД
АХМАД
2020-12-13 14:40

Ганцхан юм л хэлье. Үүнээс хойш �##�иваа үйл ажиллагаанд "арын ха�##�га" гэдгийг л бүү хэрэглээрэй дээ. Тэр минь энэ минь гээд явчихдаг шүү. ШУДАРГА эрэмбэлээрэй л гэж хүсч байгаа юм. Шийдвэр бол зөв зөв

Холбоотой мэдээ

Back to top button