Нийгмийн

Цахилгаан, дулаанаас хэмнэсэн мөнгөөрөө ААН-ээ дампууруулахгүй авч үлдэх боломжтой гэв

Аж ахуй нэгжүүдийн татварын дарамтын асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ бусад улсад үр өгөөжөө өгч байгаа хэлбэрээр явуулж байгаа. Бусад улсуудад татвар хөнгөлөх, буулгах ажил нь үр дүн багатай гэсэн зөвлөгөө өгч байгаа.

Тиймээс  өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргалаа. Тог, цахилгаан, ус, дулааны мөнгөө хэмнэж байгаа учраас аж ахуй нэгжүүдэд нэлээд мөнгө үлдэж байгаа. Энэ мөнгөөрөө аж ахуй нэгжээ авч үлдэх, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа явуулах боломжтой.

Аж ахуй нэгжийн орлогын албан татвар ашигтай ажиллаж байж л төлдөг татвар. Мөн татварын багц реформ хийгээд нийт аж ахуй нэгжийн 95 хувь нь нэг хувийн татвар төлөх хууль эрхзүйн орчин үйлчлээд явж байгаа” гэлээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button