УЛС ТӨР

Я.Содбаатар: Сургуулиар давтлага өгөх шийдвэрийг нэгдүгээр сарын 01 хүртэл хойшлуулсан

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр сургуулийн орчинд давтлага өгөх шийдвэрийн талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, мөн халдвар бүртгэгдээгүй 18 аймгийн эцэг эхчүүд, боловсролын байгулагуудаас  сургуулиар давтлага өгөх санал гарсан.

Тиймээс сургуулиар давлага өгөх шийдвэр гаргах чиглэлийг БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэнд өгсөн. Гэхдээ энэ шийдвэрийг нэгдүгээр сарын 01 хүртэл хойшлуулсан. Өвчний нөхцөл байдалтай холбогдуулж зарим шийдвэртээ уян хатан зохицуулалт хийх ёстой гэж бодож байна.

Халдварын нөхцөл байдал бүх л оронд таашгүй, тооцоолшгүй хүчин зүйл болж байна. Тиймээс цаашдаа аль болох бэлэн байдлыг хангах чиглэл рүү анхаарч ажиллаж байна. Долдугаар сарын 01 хүртэл өвчний халдварыг зогсоохын төлөө ажиллана. Мөн долдугаар сарын нэгнээс цааших эдийн засгийн амьдралыг ч төлөвлөж харж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-13 15:04

Тэнэг Боловсролын сайд энийг мэдээгүй эргүүтээд явж байна уу?

Зочин
Зочин
2020-12-13 15:34
Reply to  Зочин

Yamarch uyaldaaa xolboogui shiidver! Neg said ni Ok geed Nuguu said ni Noooo geed , unxeer oilgxod xetsuu garuud

nn
nn
2020-12-13 17:07

ider 9 ehelj bhd davtlagad yav gd. ashgu de

Холбоотой мэдээ

Back to top button