НИЙГЭМ

Нийслэлийн захиргааны байгууллагуудад дадлагаар ажиллах боломжтой

Нийслэлийн хэмжээнд зургадугаар сарын байдлаар дүүргүүдийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа 6,929 ажилгүй иргэд байгаагийн олонх нь оюутан залуус аж.

Их, дээд сургууль төгсөөд ажил хайж байгаа оюутнууд болон зуны амралтаараа мэргэжлийнхээ дагуу төрийн албанд дадлага хийх хүсэл сонирхолтой оюутан залууст туршлага олгох үүднээс НЗДТГ-ын даргын тушаалаар “Туршлага 1 сар” аяныг эхлүүлэхээр боллоо.

Төрийн албанд ажилд орохын тулд ажлын туршлага чухал.

Гэвч манай оюутан залууст суралцаж байгаа мэргэжлийнхээ дагуу төрийн албанд дадлага хийх боломж тэр бүр гардаггүй байв. Харин одоо ажил идэвхтэй хайж байгаа иргэд болон оюутан залуусыг долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 31-ний хооронд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад нэг сарын хугацаатай дадлага хийх боломж нөхцөлийг бүрдүүлж өгөөд байна. Түүнчлэн дадлагын хугацаанд тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг бүрэн хангаж байвал үргэлжлүүлэн төрийн албанд ажиллуулах боломжтой.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад дадлага хийж, ажлын туршлага хуримтлуулах хүсэлтэй иргэд, оюутан залуус НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст бичиг баримттайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button