НИЙГЭМ

Гал гарсны улмаас гурван настай хүүхэд угаартаж амиа алджээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 44 дүгээр байрны 1 дүгээр орцонд өчигдөр өглөө 10 цагийн үед айл шатжээ.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж, иргэн Н-ийн 3х4 метрийн хэмжээтэй өрөөнд эд, хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймрийн үеэр уг өрөөнд гурав болон долоон настай эрэгтэй хүүхдүүд угаартсан байсныг эсэн мэнд гаргаж нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн байна. Харамсалтай нь гурван настай эрэгтэй хүүхэд нь эмнэлэгт очих замдаа нас баржээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 15, 2020 08:41

hairan huuhed.debil etseg ehtei n haruitslaga toots.

Холбоотой мэдээ

Back to top button