Дугуй цагаан орчимд гарсан түймрийг унтраахаар ОБ-ын таван анги ажиллаж байна

Богдхан уулын дугуй цагаан, баруун ширээт чиглэлд иргэд гал алдсан байж болзошгүйн улмаас гал түймэр гарсан тул тус чиглэлд иргэдийг зорчихгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас анхаарууллаа.
Тодруулбал, Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр 17:56 цагт Хан-Уул дүүргийн 11-р хороонд Богд уулын оройд гал түймэр гарч байна гэсэн дуудлага ОБГ-т ирсэн байна. Улмаар дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын аврах анги, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид, Хамгаалалтын захиргааны албан хаагчид хамтран ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэр нүгэлт г�##� тавигчдыг олж яллах төлүүлэх нь чурөл байнаа