НИЙГЭМ

“Хэв хашмал” ХХК-ийн байранд гал гарчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Хэв Хашмал” ХХК-ийн байранд өчигдөр гал гарчээ.

Тодруулбал, тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хэв Хашмал” ХХК-ийн 9х6 метрийн хэмжээтэй будгийн цех, тоног төхөөрөмж, 600 литр будаг шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 17:08 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн найман алба хаагч 17:14 цагт хүрэлцэн очиход гал түймэр дэлгэрч байсан тул Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн найман алба хаагч 17:27 цагт нэмэлтээр очиж, 1 цаг 30 минутын турш ажиллаж галын бүрэн унтраалаа.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button