Нийгмийн
Сайд Н.Энхтайван БНХАУ-ын гадаад хэргийн сайдтай утсаар ярьжээ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй өнөөдөр утсаар ярьжээ.
Тодруулбал, хоёр улсын хооронд халдвар дамжаагүй тул цаашид халдвараас сэргийлэх хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, эмчилгээ, оношилгооны чиглэлийн мэдээлэл солилцоог нэмэгдүүлэх талаар ярьсан байна.
Мөн хоёр улсын хилийн боомтуудын үйл ажиллагааг жигдрүүлэх замаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, түүний дотор уул уурхайн бүтээгдэхүүний худалдааг тогтвортой явуулах, уул уурхайн бус бүтээгдэхүүний худалдаанд цар тахлын улмаас учирч буй саад тотгорыг арилгах чиглэлээр хоёр талын мэдээлэл солилцоог нэмэгдүүлж, уялдаатай арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.