Нийгмийн

Орхон аймагт коронавирусийн халдвар авсан 25 иргэний 10 нь эдгэжээ

Орхон аймгийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар ээлжит /2020.12.16/ мэдээлэл хийлээ.Энэ үеэр Орхон аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Мөнхцэцэг мэдээлэл өгөв.

Тэрбээр "Сүүлийн ес хоногт Орхон аймагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Аймгийн хэмжээнд нийтдээ 36437 хүнд шинжилгээ хийсэн. Тусгаарлах байрнаас гарсан 135 иргэнээс давтан шинжилгээ авсан. Бүгдийнх нь хариу сөрөг гарч гэрийн ажиглалтаас жирийн дэглэмд шилжлээ. Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-д одоогоор манай аймгийн 15 хүн эмчлэгдэж байна. Нийт 25 тохиолдлын 10 нь эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Эмчлэгдэж буй 15 тохиолдлын 10 нь том хүн, тав нь хүүхэд байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button