ЭДИЙН ЗАСАГ
"Рио Тинто” Оюу толгойн далд уурхайн өргөтгөлийн ажилд 6,75 тэрбум ам.доллар баталжээ
Оюу толгойн далд уурхайн төлөвлөгөөг нарийвчлан гаргаж дууссан талаар Рио Тинто өчигдөр мэдээлжээ.
Тус компанийн зүгээс Оюу толгойн далд уурхай 2022 оны аравдугаар сараас тогтвортой үйлдвэрлэл явуулж эхлэх ба гүний уурхайн бүтээн байгуулалтын нийт өртгийг 6,75 тэрбум ам.доллар хэмээн тооцоолжээ.
Төслийг 2021 онд амжиж эхлүүлэхийн тулд манай улсын Засгийн газар, “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компаниуд цаашид нягт хамтран ажиллаж, Засгийн газрын зөвшөөрөл, хөрөнгө оруулалт эрчим хүч гэсэн гурван чухал асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгараад байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.