Сурвалжилга, НийтлэлЭДИЙН ЗАСАГ

ТӨХК-ИЙН ЗАХИРЛУУДЫН ХОМ: Х.Бадамсүрэн ХОЁР орон сууц, Ц.Ганхуяг автомашин шинээр авчээ

АТГ-аас төрийн өндөр албан тушаал хашдаг 282 хүний 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй байршуулаад байгаа билээ. ХОМ-т багтсан зарим Төрийн өмчит компанийн удирдлагуудын  ХОМ-ийг доорх байдлаар багцлан хүргэж байна.

-П.ГАНХҮҮГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛ ХОЁР ДАХИН НЭМЭГДЖЭЭ-

Эрчим хүчний сайд асан П.Ганхүүшинэ Засгийн газар бүрдсэний дараа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон билээ. Тэрээр 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого нь өсөж, 90 сая болсон талаар мэдүүлжээ.

Түүний орлого 2015 оноос хойш тасралтгүй өссөн үзүүлэлттэй байна. 2016 онд тэрээр 32 сая төгрөгийн орлоготой байсан аж. Орлого нь өсөхийн хэрээр зээл нь ч мөн өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, зээлийн хэмжээ 2016 оныхоос/100 сая/ өсөж, 175 сая болсон байна.

Тэрээр 2016 онд хоёр нийтийн орон сууц эзэмшдэг байсан 2018 оны байдлаар нэг болж буурсан байна. Мөн тэрээр 35 сая төгрөгөөр үнэлэгдэх арван зургаан хурдан удмын адуу, 20 үхэртэй бол түүний үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлийн үнэлгээ нь 2016 оныхоос хоёр дахин өссөн бөгөөд 50 сая болсон байна.

Түүний ХОМ-ийн дэлгэрэнгүйгЭНД ДАРЖ харна уу.

-ТЭРГҮҮН ДЭД ЗАХИРЛААС ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ БОЛСОН Б.ГАНХУЯГ МАШИНТАЙ БОЛЖЭЭ-

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн дэд захирал байсан Б.Ганхуяг 2018 онд тус компанийн Гүйцэтгэх захирал болон тушаал дэвшсэн билээ. Тэрээр 2017 онд өөрийн нэр дээр тээврийн хэрэгсэл эзэмшдэггүй хэмээн мэдүүлж байсан бол 2018 онд 178 сая 200 мянган төгрөгийн үнэлгээ бүхий Жийп болон туулах чадвар өндөр Nissan, Patrol гэх автомашинтай болсон байна.

Авлигатай тэмцэх газрын хөрөнгө орлогын мэдүүлэгт Б.Ганхуягийн орлого 148 сая 106 мянга болж өссөн бол мал аж ахуйн хөрөнгийн мэдүүлэг нь 22 сая 500 мянга болж, 2017 оныхоос 47 сая төгрөгөөр буурчээ.

Тэрээр 2018 онд 30 сая 700 мянган төгрөг бүхий хувийн хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдлээ тэглүүлж, дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн дүнгээ төдий чинээ болгосон байна.

Б.Ганхуяг 47 сая төгрөгийн үнэлгээтэй 1 нийтийн орон сууц, 1 үйлчилгээний зориулалттай барилгыг орон барилга байгууламжийн мэдүүлэгтээ бүртгүүлсэн нь 2017 оных дээр нэмэгдэж, 66 тэрбум 400 мянга болжээ.

Түүний ХОМ-ийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

-Х.БАДАМСҮРЭН ГУРВАН АВТОМАШИНА 35 САЯ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЖЭЭ-

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан Х.Бадамсүрэн 2016 оноос хойш “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын албыг хашиж байгаа билээ. Тэрээр 2018 онд 150 сая 554 мянган төгрөгийн орлого олсон байна.

Тэрээр суудлын жижиг машин, Mercedes Benz, S320 гэх гурван машинтай бөгөөд үнэлгээг нь 35 сая төгрөгөөр тооцсон бол үнэт эдлэлийн үнэлгээ нь 340 сая төгрөг аж.

Х.Бадамсүрэн 2018 онд өөрийн нэр дээр хоёр амины орон сууцыг анхлан бүртгүүлжээ. Харин 2017 оны ХОМ-тээ таван нийтийн орон сууц эзэмшдэг хэмээн мэдүүлсэн нь өнгөрсөн онд гурав, үйлчилгээний зориулалттай гурван барилга байгууламж нь нэг болж буурсан нь анхаарал татав.

Түүнчлэн түүний мал аж ахуйн хөрөнгийн дүн нь 2015 онд 635 сая байсан хэдий ч 2017, 2018 онуудад буурсаар 259 сая болжээ. Үүнд 40 ямаа, 50 хонь, 35 хурдан удмын адуу, 5 тэмээ, 50 үхэр, 230 адуу багтана.

Харин Х.Бадамсүрэнгийн зээлийн хэмжээ 200 сая болсон нь 2017 оныхоос 53 сая төгрөгөөр нэмэгдсэн хэмээн мэдүүлсэн байна. “Эрдэнэт” үйлдвэрийн тэргүүний ХОМ-ийн дэлгэрэнгүйгЭНД ДАРЖ харна уу.

-“МИАТ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ Д.БАТТӨР “АГААРЫН ХҮН” УЧИР МАШИНГҮЙ, ГЭХДЭЭ ГУРВАН АВТОГРАШТАЙ-

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр 2018 онд 198 сая 990 мянган төгрөгийн орлого олсон гэж ХОМ-тээ дурджээ. Тэрээр үйлдвэрийн зориулалттай газар, оффис, авто зогсоол байхгүй гэж мэдүүлсэн байна. Харин нэг тэрбум 8 сая төгрөгийн үнэлгээ бүхий 5 орон сууц, 1 хашаа байшин, 3 автограштай аж. Гэсэн хэдий ч машингүй хэмээн мэдүүлжээ.

Д.Баттөр хадгаламждаа 390 сая 559 мянган төгрөгтэй бөгөөд зээлгүй гэж мэдүүлсэн байна. Тэрээр 10 сая төгрөгийн үнэлэмж бүхий үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй бөгөөд 20 сая 500 мянгад үнэлэгдэх арван адуутай аж.

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр  “Нью экскюзит” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг байна. Д.Баттөрийн ХОМ-ийн дэлгэрэнгүйгЭНД ДАРЖ харна уу.

-Ү.ТӨМӨРХУЯГ ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ ХК-ИЙН 1072 ШИРХЭГ ХУВЬЦААГ ЭЗЭМШДЭГ -

“ДЦС-4” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг Эрдэнэс Таван Толгой ХК-ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшдэг хэмээн 2018 оны ХОМ-д мэдүүлсэн байна.

Тэрээр дансандаа 15 сая төгрөгтэй бөгөөд өөрийн нэр дээр 70 сая төгрөгийн үнэлэмж бүхий 1 суудлын жижиг машин,Toyota, RAV 4 гэх гурван машинтай болохоо тайлагнажээ. Ү.Төмөрхуяг жилдээ 290 сая төгрөгийн орлого олдог бөгөөд энэ нь 2017 оныхоос өссөн үзүүлэлттэй байна.

Түүнчлэн 350 сая төгрөгийн авлагатай байна. Тэрээр 820 сая 620 мянган төгрөгийн үнэлэмж бүхий гурван орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай барилгатай аж. Түүний ХОМ-ийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖхарна уу.

Э.ОЮУН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button