Нийгмийн

Мотоциклоор сундалдаж явсан гэр бүл осолдож, эхнэр нь амиа алджээ

Уржигдар /2020.12.18/ Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант баг, Улаанбураа гэх газарт мотоциклтой иргэн онхолдож нас баржээ.

Тодруулбал: Тус сумын Аргалант багт суух Г /эрэгтэй, 27 настай/ нь эхнэр Ж /эмэгтэй, 27 настай/, хүү М /эрэгтэй, 6 настай/ нарын хамт Дөргөн сум Аргалант баг Улаанбураа гэх газарт Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодож яваад зам дээр гулган унаж, зорчиж явсан эхнэр Ж /эмэгтэй, 27 настай/ нас баржээ.

Хэргийг өдгөө Ховд аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button