НИЙГЭМ

Зам гарч байсан 72 настай эмэгтэйг мөргөж амийг нь хөнөөжээ

2020.12.14-17-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 959 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 792 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ноцтой зам тээврийн ослын улмаас

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 20 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд орон нутаг хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –7
  • Мөргөлдөх хэлбэрээр-6 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.12.15-ны өдрийн 10.00 цагийн орчим Дорноговь аймгийн, Сайншанд сум 2-р багийн нутаг 4 замын уулзвар дээр асфальтан замд Hyundai starex маркийн автомашины жолооч нь Б нь явган зорчигч 72 настай, эмэгтэй, Ц-г мөргөж амь насын хохироосон,

2020.12.16-ны 17.20 цагийн орчимд Ховд аймаг, Дөргөн сум Аргалант баг “Улаанбураа” гэх газар /сумын төвөөс зүүн урагшаа 50 км/ шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож зорчигч 27 настай, эмэгтэй Ж-н амь нас хохирсон,

2020.12.16-ны өдрийн 18.05 цагийн орчим Дорнод аймаг, Чойбалсан сум 2-р баг “216” гэх газар /аймгийн төвөөс зүүн хойш 30км/ шороон замд хувийн эзэмшлийн Toyota mark 2 автомашины жолооч У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож, зорчигч 32 настай эрэгтэй Х-н амь нас хохирсон,

 Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 121 зөрчил ирлүүлсний 78 нийслэлд, 43 орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч нь зам болон цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой бага хурдтай зорчих ёстой.

Гэтэл хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор хөдөлгөөн сийрэг үед жолооч нар хурд хэтрүүлэх, улирал, цаг агаарын нөхцөлд тохироогүй зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож яваад зам, замын байгууламж мөргөж гэмтээх, бусдын болон өөрийн эд хөрөнгөнд хохирол учруулах явдал гарсаар байна.

Иймд  замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өвлийн улиралд тээврийн хэрэгслийнхээ дугуйг зориулалтын өвлийн дугуйгаар солих, халтиргаа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарна уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button