С.Бямбацогт: Хүмүүнлэг боловсролыг хуульчилна гэдэг хэр зөв бэ, үр дүн нь гарах уу

10.31 ЦАГ:
Хуралдаанаар Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хамгийн эхэнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт асуулт асууж, хууль санаачилсан Б.Бат-Эрдэнэ гишүүн хариуллаа.
С.Бямбацогт: “Хуулийн дэвшүүлж буй санаа маш зөв л дөө. Өнөөдөр нэг л их боловсролтой хэр нь ээ хүнлэг бус хүмүүс олон биш болж. Гэхдээ үүнийг хуулиар зохицуулна гэдэг хэр зөв бэ. Монголчууд энэ тал дээр олон жилийн уламжлалт ёс заншилтай. Эцэг, эхчүүд нь үүнийг бичигдээгүй хуулиар зохицуулж ирсэн түүхтэй. Хүүхдийн даахь авахад л аавдаа ачлалтай, ээждээ энэрэлтэй хүн болоорой гэхчлэн ерөөж, ингэж шийдэж ирсэн уламжлалтай. Хуулиар зохицуулна гэхээр хэрхэх юм бол, хууль санаачлагч нар юу гэж харж байгаа юм бол. Зорилго нь зөв боловч үр дүн нь яаж гарна гэж харж байна вэ?”
Б.Бат-Эрдэнэ: “Зөв өнцөг хөндөж асуулаа. Бид эрдэмтэн мэргэдтэй хамтарч ажилласан. Зарчмын асуудлуудыг нь хуульчилж өгье гэж харсан. Бусад улс орнуудад ийм жишиг байдаг юм билээ”.
ЭХЛЭЛ: 10.05 ЦАГ
УИХ-ын баасан гаргийн чуулганы хуралдаан 10.00 цагаас эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцэх товтой байгаа юм.
- Олон Улсын Эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, хаалттай/.
Үүний дээр С.Бямбацогт гишүүн санал оруулж, гишүүд дэмжсэнээр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг хоёрдугаарт хэлэлцэхээр боллоо.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Урьд цагт бичигдээгүй хуулиар энэ асууд�##�аа шийдээд , нийгэм түмэн олныхоо дунд хүншиг биеэ авч явдаг бусдын төлөө санаа тавьдаг, хүн муу хэлнэ гэж эмээдэг хүмүүжилтэй ёс суртахуунтай болгож хүмүүжүүлдэг байжээ. Одоо( хүн болгонд та�##�агдах �##�багүй ) гэдэг үзэлтэй болсон болохоор оюун санааны намагт унахаас өөр яах билээ. Тиймээ баярцогтоо