НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

БЗД-ийн 80 мянган иргэнийг шинжилгээнд хамруулна

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр БЗД-ийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан 

"Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 26 тохиолдол батлагдсантай холбогдуулан ойрын болон дам хавьтлуудад шинжилгээ хийх ажил үргэлжилж байна.

Ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль, 133, 48 дүгээр сургуулиудад шинжилгээ авах цэгүүд хэвийн ажиллаж байгаа. Цаашид 16 цэгийг нэмж байгуулна. Ингээд 19 цэгт иргэдээс шинжилгээ авна. Тодруулбал, 1 өрхөөс 1 иргэн буюу 80 мянган иргэнийг шинжилгээнд хамруулна. Иргэдийг аль сургуульд, хэзээ шинжилгээ өгөх нарийн мэдээллийг Дүүргийн онцгой комиссын болон дүүргийн вэбсайтад мэдээлнэ. Шинжилгээнд хамрагдах иргэнээ гадуур хөдөлгөөнд их ордог, үйлчилгээний байгууллагад ордог иргэнээ хамруулах хэрэгтэй” гэв. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Оройтсон хойно нь хашгирав гэдэг юм болж байна.

Холбоотой мэдээ

Back to top button