НИЙГЭМ
Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
БИЛГИЙН ТООЛЛЫН 7 2020.12.21 / ДАВАА ГАРАГ
ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН ЕСӨН УЛААН ШАР НОХОЙ ӨДӨР
Аргын тооллын 12 сарын 21, Сумъяа гараг. Билгийн тооллын 7, Шувуун хушуут одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.