ЭРҮҮЛ МЭНД

Д.Нямхүү: Цар тахлаар өвчилсөн хүмүүсийг өөр эмнэлэг рүү шилжүүлэхийг зөвшөөрөхгүй

ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсийг Цэргийн төв эмнэлэг рүү шилжүүлэх тухай албан бичгийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд хүргүүлсэн байна.

Харин ХӨСҮТ-ин захирал Д.Нямхүү үүнийг эсэргүүцэж, Эрүүл мэндийн сайд болон яамны удирдлагуудтай зөрчилдөөд байгаа юм байна.

Ийнхүү өвчтөнүүдийг шилжүүлэх шийдвэр гаргах болсон шалтгаан нь эмчилгээ, үйлчилгээ үзүүлж буй ажилчид өөрсдөө халдвар аваад байгаатай холбоотой бөгөөд ХӨСҮТ-д халдвар хамгааллын дэглэм алдагдаж байна гэж үзжээ. Түүнчлэн Д. Нямхүү эмчийг санхүү мөнгөний зөрчил гаргасан асуудлаар АТГ-т шалгуулж байгаа учраас албан тушаалаас нь түдгэлзүүлэх гэж байгаа гэх мэдээлэл ч байна. Бид энэ асуудлаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүтэй холбогдож тодрууллаа.

-Та коронавирусээр өвчилсөн хүмүүсийг Цэргийн төв эмнэлэг рүү шилжүүлэхгүй гэж эсэргүүцээд байгаа юм уу?

-Тэр үнэн. Халдварт цар тахал өвчнөөр өвчилсөн хүмүүсийг ийш тийш нь зөөнө гэж юу гэсэн үг вэ. Болохгүй шүү дээ. Би хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

-Эмнэлгийн халдвар хамгааллын дэглэм алдагдаад, ажилчид халдвар аваад байгаа учраас эмч нарын санал гомдлоор ийм шийдвэр гаргаж байгаа юм биш үү?

-Эмч нар тийм зүйл яриагүй. Өвчтөнүүд ч өөрсдөө шилжихгүй гэж байгаа. Эмчлүүлж байгаа эмчээ солихгүй, шилжихгүй гэцгээж байна.

-Эмч нарын ачаалал хэтэрхий нэмэгдээд байгаа юм биш үү?

-Бид зарим өвчтөнүүдээ шинэ баригдсан эмнэлэг рүү шилжүүлээд ачаалал харьцангуй бага болчихсон шүү дээ.

-Таныг АТГ-аас шалгаж байгаа юм уу?

-Мэдэхгүй. Би тийм юм дуулаагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button