НИЙГЭМ

Я.Содбаатар: Нөгөөдрөөс эхлэн 14 хоногийн хатуу хөл хорио тогтооно

Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийн танилцуулж байна.

Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар “Нөгөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын 23-ны 06.00 цагаас нэгдүгээр сарын 6-ны 06.00 цагийн хооронд Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин, хатуу хөл хорио тогтоохоор боллоо.

Маргааш, нөгөөдрийн хугацаанд хөдөө явсан, 14 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоохоос өмнө ард иргэд тодорхой бэлтгэл хангах боломж олгож байна. Нэгдүгээрт бид иргэдийн эрүүл мэндийг хамгаалах ёстой. Голомтыг хумиж, тархалтыг таслан зогсоохоор ажиллаж байна. Баянзүрх дүүрэгт голомтолж гарсан тохиолдол өдөрт 20-30 хүнээр нэмэгдэж байна. Энэ сарын 11-15-ны хооронд эмнэлэгт хэвтээд гарсан хүмүүсээс халдвар илэрч байна. Энэ нь иргэдийн дунд тархсан гэсэн үг. Тиймээс хөл хорио тогтоох шаардлагатай болоод байна” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button