“Нэг есд яах вэ, нэрмэл архи хөлдөнө”
Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 22-ноос монголчуудын нэрлэж заншсанаар “Есийн тоолол” эхэлж байна. Мөн өнөөдөр хамгийн богино өдөр, урт шөнө болдог. Үүнээс цааш өдөр уртсаж, шөнө богиносно.
Монголчууд эрт дээр үеэс өвлийн цаг агаарын төлөв байдлыг есөн ес - 81 хоногоор ангилж ирсэн. Нэг есөөс эхлэн есөн ес хүртэл хүйтний эрч чангарч оргилдоо хүрээд зөөлөрч хавартай золгодог гэж үздэг байсан нь цаг агаарын байдлыг тодорхойлдог нэгэн арга байжээ.
ЕСӨН ЕС
Нэг есд яах вэ? XII/22-XII/30
Нэрмэл архи хөлдөнө
Хоёр есд яах вэ? XII/31-I/8
Хорз архи хөлдөнө
Гурван есд яах вэ? I/9-I/17
Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө
Дөрвөн есд яах вэ? I/18-I/26
Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө
Таван есд яах вэ? I/27-II/4
Тавьсан будаа хөлдөхгүй
Зургаан есд яах вэ? II/5-II/13
Зурайсан зам гарна
Долоон есд яах вэ? II/14-II/22
Довын толгой борлоно
Найман есд яах вэ? II/23-III/2
Нал, шал болно
Есөн есд яах вэ? III/3-III/12
Ерийн дулаан болно











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.