НИЙГЭМ

Гэр хороололын дундах шашны дурсгалт газрыг жуулчлалын бүс болгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Азийн хөгжлийн банкны хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Арнауд Хэкмантай уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар хотын соёлын өвийг сэргээн засварлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн дагуул хотуудыг байгуулах тал дээр хамтран ажиллахаар санал солилцлоо.

Гандантэгчэнлин хийд, Гэсэр сүм, Ботаникийн цэцэрлэгээс Их хөлгөний Долмалин хийд хүртэлх орчин болон Дамбадаржаалин хийд, Хамбын овооноос Гүнжийн нуур хүртэлх орчин, Баянхошууны хийд зэрэг Улаанбаатар хотын гэр хороолол дунд байрлах шашин соёлын өвийн дурсгалт газруудыг сэргээж, аялал жуулчлалын бүс болгон тохижуулж, хөгжүүлэх, мөн ойр орчмын гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж, орлогод нийцсэн орон сууцаар хангах боломжтой талаар талууд хэлэлцэв.

Уулзалтын төгсгөлд дээрх асуудлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банк хамтарсан ажлын хэсэг байгуулж, холбогдох судалгаа, саналыг боловсруулан ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаар тохиролцов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button