БАРИМТ: Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэ “Эрдэнэт”-д 1.9 тэрбумын ган хоолойг “Нама-Оч” ХХК-иараа “ШАХЖЭЭ”
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарын төрийн албан дахь садан төрлийн холбоо ургийн мод болтлоо зурагддаг. Үүний нэг том салаа мөчир нь Хөгжлийн банкны Тамгын газрын захирал, түүний төрсөн ах Я.Сод-Эрдэнэ юм. Харин Я.Сод-Эрдэнийн эхнэр Р.Сарантуяа 2016 оноос Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт газрын даргаар ажиллаж байгаад ажлаа өгсөн байдаг.
Тэгвэл Я.Сод-Эрдэнэ, Р.Сарантуяа нарын хувь эзэмшдэг “Нама-Оч” ХХК нь 2019 оны тавдугаар сараас 2020 оны дөрөвдүгээр сарын хооронд таван удаагийн давтамжтай, нийт 1.9 тэрбум төгрөгийн ган хоолойг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т худалдсан байдаг ажээ.
Мэдээллийг шилэн данс, улсын бүртгэлийн нээлттэй сангаас бэлтгэн хүргэсэн бөгөөд улс төрийн зорилгоор, нэр хүндэд халдах, харлуулах сэдэл агуулаагүйг онцолж байна.
-“НАМА-ОЧ” ХХК ГАР УТАСНЫ ХУДАЛДАА, БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ-
Улсын бүртгэлийн мэдээллийн санд “Нама-Оч” ХХК нь 2006 оны арванхоёрдугаар сард байгуулагдсан гэж бүртгэгджээ. Өдгөө Гүйцэтгэх захирлаар нь Л.Сумъяа гэж хүн ажилладаг. Харин Шадар сайд Я.Содбаатарын ахын эхнэр Р.Сарантуяа компанийн ганц хувьцаа эзэмшигч гэж гарч ирдэг.

Гэвч Я.Сод-Эрдэнийн 2016 оноос хойш АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлэгт “Нама-Оч” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэж мөн дурдагджээ.

Эхнэр, нөхөр хоёрын хувь эзэмшдэг гэж харагдах энэ компани гар утас, барилгын материалын худалдаа, барьцаалан зээлдүүлэх, цайны газар, програм техник хангамж, компьютер, техник хангамжийн үйлчилгээ үзүүлдэг байна.
-“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-Т 1.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГАН ХООЛОЙ ХУДАЛДЖЭЭ-
Тэгвэл уг компани 2019 оны тавдугаар сараас хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ган хоолой худалдах болжээ. Ингэхдээ ямар нэг тендер зарлаж, түүнд шалгарах журмаар ажиллаагүй болох нь tender.gov.mn мэдээллийн сангаас харагддаг. Өөрөөр хэлбэл “Нама-Оч” ХХК нь нэг ч тендерт оролцож байгаагүй түүхтэй байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ган хоолой худалдсан таван удаагийн кейсийг үнийн дүнтэй нь үзүүлбэл:
- 2019 оны тавдугаар сарын 27-нд, 298 сая 526 мянга 54 төгрөг
- 2019 оны зургадугаар сарын 13-нд, 627 сая 756 мянга 595 төгрөг
- 2019 оны наймдугаар сарын 16-нд, 401 сая 827 мянга 345 төгрөг
- 2019 оны арваннэгдүгээр сарын 21-нд, 213 сая 121 мянга 458 төгрөг
- 2020 оны дөрөвдүгээр сарын 24-нд, 446 сая 220 мянга 149 төгрөг.
Нийтдээ эдгээр нь 1.96 тэрбум, тоймловол 2 тэрбум төгрөгт хүрнэ.





Дээрхээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Нама-Оч” ХХК-иас 1-3 сарын зайтай хэдэн зуун сая төгрөгийн худалдан авалт хийж ирсэн нь /хамгийн сүүлийн худалдан авалтыг эс тооцвол/ харагдаж байгаа юм.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Төрийн дээд албан хаагчийн хамаарал бүхий компани төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудад бараа бүтээгдэхүүн нийлүүлж эсхүл үйлчилгээ үзүүлэх замаар мөнгө авсан байвал үүнийг “шахаа” гэх жаргоноор тодорхойлдог. Нөлөөлөл үзүүлсэн байж болзошгүй гэдэг хардлагаар.
Шадар сайд Я.Содбаатар өөрөө Засгийн газрын гишүүний хувиар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг шалгах ажлын хэсэгт хүртэл томилогдсон эрхэм. Гэвч түүний төрсөн ах Я.Сод-Эрдэнийн эхнэртэйгээ хувь эзэмшдэг компани “Эрдэнэт”-д нэг жил гаруйн хугацаанд таван удаа, 1.9 тэрбум төгрөгийн ган хоолой “шахжээ”. Монголд ган хоолой худалддаг ганцхан компани байдаггүй.
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шуналын хар тулмууд
Ийм л муухай ийм л заваан орчин төр засагт ажиллах шуналыг нь хөтөлж байгаа юм. Төрийн дээд албан тушаалтан хүнд эрх ашигийн сонирхол байх ёсгүй гээд хуульчлаад өгчихөөд байхад чинь л ингээд цайрчихсан урьд нэг ждү авчихсан одоо ган хоолой яаацарсан ч цайчихсан улаан шунал вэээээээ зайлуулаач ээ. Зайлаач ээ өөрөө содбаатар өчүүхэн мөнгөний дон болсон хар турсага минь яасан ихцаддаггүй их агуу шунал вээээ . Жунай ах нь л энэ нөхөрт зааж өгчээ
САЯХАН эрдэнэтийн дарга нар 7 тэрбумын үнэтэй машинууд авсан талаар мэдээлэл гарсан. ЭРдэнэтийн дарга нар даврахаас яахав дээ, шалгаж байгаа хүн нь тэдний үгнээс яаж гарах юм вэ? МАН ын төрийн албанд сонгож байгаа хүмүүс хоорондоо ялгах зүйл алга. БҮГД л луйвар хийж мөнгө босгох ганц зорилоготой төр бараадах юм даа.
Сод-Эрдэнэ нь Хөгжлийн банкинд тамгын дарга байсан төсөл бариад би энэ төслийг сонирхож байгаа, би газ, хийн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа гээд л төвөгтэй гар бн лээ
Хүүгийн сэлмээ суглахыг харъя
Хуугийн сух буруу газраа буугаад л, врдуудын гэрт нь хорьчихоод эд нар баллаж бн шуу
iim novshnuud uhejdald orohgui yum daa. yana daa mongol min hyazgaargui shunaltai hulgaich naraar duurch dee
iim novshnuud uhej dald orohgui yum daa. yana daa mongol min hyazgaargui shunaltai hulgaich naraar duurch dee
CAЙДАА БОЛИМООР юм
Содбаатар цэвэр хүн биш! Дээр нь төрийн хариуцлагатай алба хаших болрвсрол мэдрэмж сэтгэл туршлага байхгүй болох нь өнөөдрийн бидний хорио нэртэй элийрэл! Зальтай нь гадуур сэлгүүцэж халдвар тараасаар!! Хорьвол хорьсон шиг хориод шинжилбэл шинжилсэн шиг шинжлээд нийгмээ эрүүл өвчтэйгөөр нь ялгаад амьдрал хэвийн үргэлжлэх ёстой! Иргэд маш ухамсартай бгаа шүү! ОБ ЭМЯ ажлаа хийж чадахгүй бна Халдвар дандаа эдний хариуцлагагүйгээс болж дэлбэрч бна Ийм маягаар хорьж өдөрт хэдхэн хүн тааж шинжлээд үр дүн гарахгүй Өдөрт 5 блаа 50 боллоо Нэг их удахгүй 3 4 оронтой тоо болох вий!
Наадах чинь юу ч биш. Эрдэнэтийн ажилчидын орон сууцны тендерийг би авсан. Дарханы Спорт цогцолборын тендерийн нууц эзэн би. Олон жил төсөв нэмүүлж явлаа даа. Одоо ганц нэг жилээс дуусгах санаа байгаа. ЖДҮ гээд байхаар нь авсан зээл, компаниа хуурамч нэр дээр шилжүүллээ. Томилсон хүмүүсээсээ авсан "СОД" татвар мөнгөөрөө цэцэрлэгт хүрээлэнгийн ард талд олон ч орон сууц, үйлчилгээний төв барьж зарж байна. Харин мөнгө багтах аа байсан Яах уу?
Хүүгийн ЗГазрыг зайлуулж байж Содбаатарыг зайлуулна. Бас Оюун-Эрдэнэ гэж хуурамч дүрийг зайлуулж байж учир начир нь олдоно. Эрдэнэтийн үйлдвэрийг Содбаатар. Ж. Энхбаяр 2 шалгана гээ биздээ Ха ха
Амарбаясгалан оюун эрдэнэ нар ах нарыгаа мөн сайн намнаж байнаа хаха
яагаад компани бүтээгдэхүүн нийлүүлж болохгүй гэж үнэхээр Эрэдэнтэд хэрэгтэй бол хэн ч байсан өгөхөд яадаг юм вэ илүү зангаа боливол таарнаа
Тендерт оролцоогүй нийлүүлэлт хийсэн гээд байна малаа өндөр дүнтэй худалдан авалт заавал сонгон шалгаруулалттай байх ёстой биз дээ Монголд энэ компианаас өөр ган хоолой олоод ирэх аж ахуйн нэгж байхгүй гэвэл үлгэр биз дээ саяхан л Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэр бараа үйлчилгээ хүний нөөцийн гараанаас салсан бүх ажил хуулийн дагуу нээлттэй болсон гээд донгодоод байсан худалаа хуцсан байна
Өө за эрх мэдэлтэнгүүд нь шахаад бай гэжүү.
Болохгүй гээгүй,тендерээр гэж хуультай,гэтэл нэг эзэнтэй огт үйл ажиллагаа явуулдаггүй мөн тэс өөр үйл ажиллагаа явуулдаг бусад олон мянган компанитай адилхан компани гэнэт л Тэрбумын тендер авахаар яалт ч Нөлөө орсоны илэрхийлэл,энэ чинь л Гэмт Хэрэг үүний цаана албан тушаал ,хахууль Улсын Хөгжлийг хойш татсан Гэмт Хэрэг,яг л иймээсээ болж улс орнууд хөгждөггүй хэдхэн гэр бүл баяжиж тэд л өөрсдийгөө хамгаалах л зүыл хийнэ
яг үнэн хэлжээ
энэ юуч бишдээ .
Харин ч бага шахсан байна. Өчүүхэн зүйл байна.
Хүүкийн ЗГазрыг зайлуулж байж Содбаатарыг зайлуулна. Бас Оюун-Эрдэнэ гэж хуурамч дүрийг зайлуулж байж учир начир нь олдоно. Эрдэнэтийн үйлдвэрийг Содбаатар. Ж. Энхбаяр 2 шалгана гээ биздээ Тэгээд шалгаад ийм зөрчил илэрүүлсэн юмуу? Ха ха
Эрдэнэт үйлдвэрт хэрэгтэй болоод л авч хэл амаа билүүдэж цавиа маажиж бүлт шаахаас өөрийг чадахгүй нуснууд дуугай бай мэдэв үү
ЭНЭ ШУНАЛЫН ТУЛАМНУУД ҮХЭХ ЦАГТ БҮХ ХҮНИЙ АВСНЫ НҮХ ИЖИЛ ГЭДЭГИЙГ ХЭЗЭЭ ОЙЛГОХ ЮМ БОЛ
Ene nuxduud in xulgai luivar zogsoxgui nee.
М.ЭНХСАЙХАНД 50 САЯЫН ХЭРЭГ ТОХООД ШОРОНД СУУЛГАСАН САНАЖ ЯВААРАЙ ЯНГУГ АА
АТГ-ээс шалгах үндэслэл алга. Харин хуульд халдсан байна. Ийм баримтуудын "цаана"нь юм байдаг юм. Дүү нь ахыгаа их олон юм зүйл дээр даах учиртай. Нэмэлт мэдээлэл хэрэгтэй. Тендерт оруулсан гэх??? Тендерт огт оролцоогүй гэх...
Sodbastariin ter ah n' budlian tarij Hugjiliin Banknii olon huniig ar nuruu n' hutgalj ulsiin hurungiig mash ih zavshsan nuhur yum bna lee. Shudraga yos baidag bol burhan Tenger nirgeh baih. Iim l tur zasagtai uls oron bolson. Yaamdiin turiin nariin bichigiin darga nar bur ulaim tsaim 10% garts taaraldsan tender, turiin mungunuusuu gulguuldag, tuuniig n' ATG-n zarim humuus gar oroltsono hiideg sonsson. Ter dundaa Barilgiin Yaam, Sangiin yaamnii turiin nariinuudiin gar ih urt bolson gesen shuu... Huugiin huchin chadval duussan shinjtei...
ЗА СОДБААТАР ЕОӨНХИЙ САЙДАД АЛУУЛСААН ДУУСАА.