НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Сэлэнгэ аймгийн Мандал сумын эмнэлэгт түргэний машин хандивлажээ

 Тайвань, Япон, Монгол, Хонконг зэрэг 10 орны Ротари клубээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын эмнэлэгт түргэн тусламжийн автомашин хандивлажээ. Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч дарга Б.Нарантуяа өчигдөр автомашиныг хүлээн авлаа.

Автомашин гардуулах үеэр аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа талархлаа илэрхийлж, тус төслийн хамт олны хэрэгжүүлж буй зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх аянг дэмжин ажиллахаа мэдэгдлээ. 

Тайпэй хотын “Фулин” ротари клубыг үндэслэгч Лай Пөн И хэлэхдээ, “Японы “Наконошима” ротари клуб болон Тайванийн “Фулин” Ротари клубын хамтын санаачилгаар энэхүү төслийг эхлүүсэн. Төсөлд Тайвань, Япон, Монгол зэрэг 10 гаруй орны ротари клубын дэмжлэгийг авсан. Автомашинд Японд үйлдвэрлэсэн зүрхний цахилгаан бичлэгийн аппаратыг нэмэлт суурилуулж, бодит хэрэглээнд бүрэн нийцүүлсэн. Энэхүү тусламж нь ротари клубын сайхан сэтгэлийн илэрхийлэл болж байна” хэмээв.

Б.АМАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button