УЛС ТӨР

Салхинд УРУУДАГЧ сөрөг хүчин

-О.БААСАНХҮҮГЭЭС МУУ СӨРӨГ ХҮЧНИЙ ТҮҮХТЭЙ ХУУЧИН БҮЛЭГ-

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү “Өнгөрсөн дөрвөн жил сөрөг хүчний үүргийг би гүйцэтгэж байсан” гэх агуулгаар дуугардаг нь оргүй хоосон үг биш юм. Гэхдээ энэ удаагийн сөрөг хүчний бүтэц, өнгө чансааг бодвол өмнөх парламентын хэд дотор авууштай толгойнууд байсан уу гэвэл байсан.

Тухайлбал, эдүгээ хоригдож буй Д.Эрдэнэбат л гэхэд асуудлаа маш сайн судалж, сегментчилж ярьдаг, тулхтай гишүүн байв. Тэр хаа очиж, Д.Пүрэвдорж, З.Нарантуяа нарыг бодвол гаднаас “захиалгатай” үг дуржигнуулдаггүй байлаа. С.Эрдэнийн хувьд ч тэр үе үе МАН-ынхныг улайтал нь гөвчхөөд гараад явчихдаг байсан удаатай.

АН-ын ганц шигтгээ болсон З.Нарантуяа цаастай маш их ноцолдож, ямагт ажил хэрэгч байсан нь үнэн. Багийн тоглолт муутай, ихэвчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нартай түншилж, тэдний чиглэлд үг хэлдэг байсан нь ил билээ. Харин Б.Пүрэвдорж гишүүн нэг л их сүр болоод үг хэлдэг, цааш нь лавлахаар хэлж өгдөггүй, “шантаажлах” зорилготой гэмээр сэдвүүд олон шиддэг байв.

Гэхдээ тэд эв түнжинтэй байгаагүй. Л.Болд нь гүрийж явсаар, эцэст нь тэсэрч, МАН талд урвах замаар хувийн бизнесээ дэмжүүлж, Ж.Батзандан намаасаа хөөгдсөн нэр зүүгээд, шинэ нам байгуулаад явчихсан. Нэг нам олонх болж, сонгодог парламентын мэтгэлцээний жишиг хумигдаж байгаа эгзэгтэй үед улс төрийн намынхаа үндсэн үүргээ АН-ын бүлэг мартсаар, улам гүн мартсаар яваа нь харамсалтай.

-Д.ГАНБАТ ТЭРГҮҮТНИЙ ТАРХИНААС ЮУ Ч ХҮЛЭЭЛТГҮЙ-

УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнгээр АН 11 гишүүнтэй шинэ бүлэг байгуулахаар болсон. Ихэнх нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хармааны хүмүүс. Баянхонгор аймагт мотоциклын сугалаа тарааж гарч ирсэн А.Адъяасүрэн, ямар ч лидерийн төрхгүй “бидон” Д.Ганбат, нэгэн насаараа УИХ-ын гишүүн болохыг мөрөөдсөн Ш.Адьшаа, Сүхбаатарт нэгэн үес хаан заан мэт авирлаж явсан Ж.Батсуурь нар Ерөнхийлөгчтэй гүн хамааралтай улс.

Тэд дундаасаа Д.Ганбатаар бүлгээ удирдуулсан нь АН-ын гишүүдийг бүр ч иргүй, хийморьгүй, унжгар төрхөнд нь оруулав. Юун нөгөө сонгодог парламентын мэтгэлцээний хэлбэр дээр сөрөг хүчин ганган тугаа мандуулах. О.Цогтгэрэл, С.Одонтуяа нар хааяа нэг шинжлэх ухаанч дуугарч, сөрөг хүчний бүлэг бүр унтчихаагүйг сануулж байна. Тэднийгээ бас С.Эрдэнийн тал, Ц.Элбэгдоржтой ойр байсан гэх агуулгаар Ерөнхийлөгчийн талын гишүүд нэг их дээш нь явуулах сонирхолгүй байх жишээтэй.

Д.Ганбат намар нэг улс төр хийхдээ монгол төгрөгийн үнэ ханш унаж, хэрэглээний сагсан дахь талх, гурил, будаа тэргүүтний үнэ МАН-ыг засаглах хугацаанд хэрхэн өссөнийг үзүүлсэн. Гэвч тэр нь үнэндээ Ж.Мөнхбатын МАН-ын генсек байхдаа хэрэглэж байсан дивон галавын улс төрийн тоглолтоос санаа авсан байх жишээтэй. Засгийн газар ААН, өрхийн тог, цахилгаан, усны хэрэглээний мөнгийг Эрдэнэт үйлдвэрээр даалгах шийдвэр гаргахад Д.Ганбат “АН 49 хувийг Монголд оруулж ирсэн” гэж “мангарлаж” байгаа юм. Ерөөс гоё улстөрийн тоглолт байхгүй, хуулийн төслүүд дээр асар залхуу ханддаг гишүүдтэй.

Ийм байдлаар УИХ дахь АН-ын бүлэг сөрөг хүчний үүргээ бүр умартсан салхинд уруудагчид болж хувирчээ. Гаднаас авсан чиглүүлэгтэй үгээ ч олигтойхон учрыг нь олоод хэлчихдэггүй бүлгийн даргатай. Ийм байхаар яаж ч сөрөг хүчний ганган тоглолт гарч, парламент дээр амьд мэтгэлцээн үүсэх билээ. Хортой нь, тэднийг ийм сул байхын хэрээр ардчилсан суурь үзлүүд ихээр эвдэгдэх болж, эрх баригч намынхан дураараа дургихаас ер айхаа больсоор байв.

Төв нам дээрээ ч тэр АН-ынхан учраа эс ололцож, Их хурлаа МоАХ фракцад бүрэн хайрцаглуулав. Томчууд, залуучууд нь тэр чигтээ үл дуугарч, хамелион болж хувирсан цаг дор С.Эрдэнэ гаднаас нь очиж хэдэн чулуу нүүлгэчхээд явчхав. Ийм л сул, сулбагар, эв нэгдэлгүй, үзэл бодлын амин чанаргүй хүмүүсийн нэгдэл АН-ыг ямагт салхинд уруудуулсаар байгаа нь туйлын харамсалтай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
САНЖАА
САНЖАА
12 сар 25, 2020 08:54

АН - ГОЛЫГ ОЛЖ ХЭЛЖЭЭ Дээр нь Элбэгдорж вэргүүтэй хулгайч авилгачид ардтүмэнийг тонон дээрэмдэгчдий хэрэг илэрсэнээр тѳрх олонд танигдсан Хулгайчдаар суурь тавигдсан гээд адлагдах боллоо Муу нэрнээс с�##�ах бол уудѳѳ

зочин
зочин
12 сар 31, 2020 14:12
Reply to  САНЖАА

nas ni hurehgui bailguidee

АНА
АНА
12 сар 25, 2020 12:13

АН-С ЭНЭ УДААГИЙН УИХ СОНГОГДСОН ГИШҮҮДЭЭС ПҮРЭВДОРЖ Л АРАЙ ГАЙГҮЙ БУСАД НЬ ҮНЭХЭЭР НОЙР ХООЛГҮЙ ХЭДЭН САР БОЛСОН МЭТ ХҮМҮҮС БАЙНАА ТЭР ГАНБАТЫН ХЭЛЖ ЯРИЖ БАЙГАА НЬ ҮНЭХЭЭР ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ ЯАЯ ДАА БАЙЗ С. ЭРДЭНЭ Д. ЭРДЭНЭБАТ НАР ХҮЧТЭЙ ЦЭГЦТЭЙ ЯРИАТАЙ ХҮМҮҮС БАЙЖЭЭ.

Зочин
Зочин
12 сар 28, 2020 19:03
Reply to  АНА

Үнэн тэннг

unshigch
unshigch
12 сар 25, 2020 12:46

ardchilsan namiihan tord garahaaraa uym uzeegui tsarailj ulaan idej uudag.bur ichihee medehgui.shunal ihedbel shulam bolno geh ulger ta nart hamaatai..gants batuul l hotod heregtei hun bsan

Зочин
Зочин
12 сар 25, 2020 21:29

Ганбатаа бодол чинь коммунист байна

Зочин
Зочин
12 сар 26, 2020 13:42

Муу дээр муу, муухай дээр улцан гэгчээр �##�дартай авилгачин хүүхэн Адъяасүрэн энэ хэдийгээ гутаасаар. Одоо тэр өөрийн хятадуутай нийлж байгуулсан компанийхаа жолооч нарын нийгмийн асуудлыг төрөөс шийдвэрлүүлэх агуулгатай үгийг Байнгын хорооны хур�##�даан дээр ярьж суух юм. Нүүрсний тээврийн орлогоор хятадуудыг баяжуулж, өөрөө баяжиж байж, ажилчдынхаа асуудлыг өөрөө сайжруулж, амрах, эмчлэх, сувилуулах нөхцлөөр нь хангаж , тэднийг хүн шиг ажиллуух ёстойгоо ойлгох тоглгой түүнд даанч заяасангүй.

Зочин
Зочин
12 сар 26, 2020 16:51

Одонтуяагүй бол бүр сөнөх байлаа энэ хэндийг нийлүүлж базаад базаад Алтанхуяг шиг сөрөг хүчин болж чадахгүй л байна ИХ д сөрөг хүчний үүргийг Алтанхуяг Ганбаатар 2 л гүйцэтгэж байна даа

Болор
Болор
12 сар 29, 2020 16:07

Нөгөө үндэсний том нам маань гадаа ч дотор ч хэрэг �##�га даа. Одоо бгаагаас Одонтуяа л нэг тэдний нүүрийн тахлах юмдаа. бусад нь үнэхээр хэрэг бхгүй. Одонтуяа гараагүй бол хэдэн үлгэрийн баатрууд шиг юмнууд суух байсан байх

Холбоотой мэдээ

Back to top button