УЛС ТӨР

Ч.Хүрэлбаатар: Аж ахуй нэгжүүд ажиллахгүй байгаа ч гэсэн түрээс нь нэхэгдэнэ

УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдааны эхэнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2020.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн)-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "С.Амарсайхан гишүүн хүнсний бүтээгдэхүүнээс бусад үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд хаалттай байгаа юм чинь энэ хууль ач холбогдолтой юм уу гэж асуусан. Ажиллахүй байсан ч гэсэн цаана нь түрээсийн гэрээ явж байдаг, түрээсийн төлбөрөө төлөх шаардлагатай байдаг учраас энэ хуулийн төслийг оруулж ирсэн" гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч дуусаад, анхны хэлэлцүүлгийг эцсийн батлах үе шаттай нэгтгэн явуулах нь зүйтэй гэсэн горимын саналаар санал хураалаа. 

Санал хураалтад 59 гишүүн оролцож, 39 нь дэмжиж, 66.1 хувийн саналаар горимын санал дэмжигдэж, хуулийн төслүүдийг эцэслэн батлуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.  Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button