НИЙГЭМ

Эл өдөр сэтгэлд сэвтэй газар очих, нохой худалдаж авахад муу

БИЛГИЙН ТООЛЛЫН 12 2020.12.26 / БЯМБА ГАРАГ

ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН ДӨРВӨН НОГООН ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Аргын тооллын 12 сарын 26, Санчир гараг. Билгийн тооллын 12, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана.

Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button