Д.Гантулгыг хоёр удаагийн ХҮЧИНДСЭН, ЗАВДСАН гэх үйлдлээр ТАВАН жилээр зүйлчилжээ
-Д.ГАНТУЛГЫГ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 21.1.1-ЭЭР ЗҮЙЛЧИЛЖЭЭ-
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хүчингийн хэрэг прокурорт шилжээд буй.Эх сурвалжийн мэдээлж буйгаар, уг хэргийг Нийслэлийн прокурорын газарт прокурор Н.Ням-Очир хянах аж.
Д.Гантулга нь иргэн Ц-г ХҮЧИНДСЭН гэх асуудлаар шалгагдаж байх хугацаандаа буюу 2018 оны сүүлээр дахин нэг хүчиндэхийг ЗАВДСАН үйлдэл гаргаж, хэргүүдийг хавсран шалгасан байна. Уг хэргүүд дээр хуулийнхны хамтарсан ажлын хэсэг гарч шалгасан бөгөөд Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн 12.1.1-р заалтаар зүйлчилсэн юм.
Эрүүгийн хуулийн 12.1.1-т “ХОХИРОГЧИЙН ХҮСЭЛ ЗОРИГИЙН ЭСРЭГ ХҮЧ ХЭРЭГЛЭЖ, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол НЭГ ЖИЛЭЭС ТАВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ” гэж заасан.
-ХОХИРОГЧИДТОЙ ТОХИРОЛЦОХ АСУУДАЛ ЯРИГДСАН Ч “БОЛОМЖГҮЙ” ГЭГДЭЖ БАЙНА-
Д.Гантулгад хамаарах хэргийг шүүхийн шатанд “замхарна”, хохирогчид мөнгө амлаж, гадагш нь явуулна гэх асуудал яригдсаар ирсэн. Гэвч хуулийн байгууллагынхны хамтарсан ажлын хэсэг хоёр жил гаруй хугацаанд уг хэрэг дээр хүч өгч ажилласан. Хохирогч “Гомдолгүй. Хохирлоо барагдуулсан” гэх тайлбар өгөөд хэрэг хаагдахгүй. Шүүхээр л эцэслэн шийдэгдэнэ гэх тайлбарыг хуулийн салбарынхан өгч буй.
Нөгөөтэйгүүр Д.Гантулгад холбогдох хэрэг нь ХОЁР УДААГИЙН давтамжтай болсон тул хүндрүүлсэн нөхцөл байдалд тооцогдоод байгаа юм. Хохирогчдын тухайд, шүүх хурлын тов зарлагдах хугацааг хүлээсэн байдалтай байгаа аж. Сүүлийн хүчиндэхийг ЗАВДСАН гэх үндэслэлээр Д.Гантулгыг шалгуулсан эмэгтэй нь гэр бүлгүй, ганц бие нэгэн юм байна.
Уг асуудлаар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгаас тодруулга авах оролдлого хийсэн боловч хариу өгсөнгүй.
Ж.МЯДАГБАДАМ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.