Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослоор хоёр хүн амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 175 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алджээ.

Ноцтой зам, тээврийн ослыг дурдвал:

  1. 2020 оны арванхоёрдугаар 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Тoyota Ist маркийн автомашин онхолдож, дотор нь зорчиж явсан 20 настай, эрэгтэй амиа алджээ.
  2.  2020 оны арванхоёрдугаар 27-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын 4-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Haojin маркийн мотоцикл онхолдож, жолооч 65 настай, эрэгтэй С-ийн амь нас хохирсон хэргийг тус тус шалгаж байна.

Мөн өдрүүдэд нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30, орон нутагт 18 жолоочийг тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Иймд жолооч нарыг хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button