НИЙГЭМСошиал трэнд

Б.Эрдэнэтуяа: Хань бид хоёрыг салсан гэдэг худал мэдээлэл

Холливудын жүжигчин Стивен Сигал, монгол бүсгүй Б.Эрдэнэтуяа нар салсан гэх мэдээлэл гадаадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагджээ.

Ханилаад 10 гаруй жил болсон тэдний талаар “People talk” сайтад “Стивен Сигал хэдэн сарын өмнө өөр хамт явж явж байсан эмэгтэйтэйгээ Дубайд амарсан гэх мэдээлэл бий. Сигал шинэ оныг ОХУ-д угтах бол Б.Эрдэнэтуяа Монгол руугаа буцжээ” гэх мэдээлээд буй.

Тэгвэл Б.Эрдэнэтуяа энэ талаар албан ёсоор тайлбар өгчээ. Тэрбээр “Хань бид хоёрыг салсан нийлсэн гэсэн элий балай нийтлэл яваад байгаа юм байна. Худал хулхи мэдээг хувилж тавиад байгаа манай сайтууд жаахан ёс жудагтай байж, эх сурвалжаа сайн нягталж байвал тустай сан даа. Худал мэдээ тараах чинь хуультай шүү дээ.

Хүү, бид хоёр Монголдоо амрахаар ирээд хорио цээрийн байдлаас болоод одоог хүртэл буцаж чадахгүй байгаа. Хавар гэхэд хил гааль эрх биш нээгдэх байлгүй дээ.

Энэ дашрамд нэг сайхан мэдээг дуулгахад 30-ны орой хүүхдийн төлөө маш сайхан арга хэмжээ нийт орон даяар маш олон ТВ сувгуудаар шууд цацагдана. Хань бид хоёр энэ арга хэмжээнд оролцож байгаа гэдгээ хэлэхэд таатай байна аа. 30-ны орой телевизийнхээ өмнөөс битгий холдоорой манайхаан” гэжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Жинхэнэ сайхан боловсролтой сайхан сэтгэлтэй монгол бүсгүй дээ.Бахархаж явдаг шүү

зочин
зочин

үнэн ээ хэлээд л яваач дээ

Зочин
Зочин

Нэг гэр бүлийн сайхан амьдралд атаархагчид хаа сайгүйл байдаг биз. Ухаант бүсгүйдээ аз жаргал тань үргэлж ундарч байхыг ерөөе.

Back to top button