НИЙГЭМ

Монголд ногоон хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд 3 сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ

Гадаад харилцааны Сайд Н.Энхтайван 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён М.Клеческиг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Талууд 2020 онд Монгол, Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд чиглэсэн чухал үйл явдлууд, түүний дотор улс төрийн, эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтууд амжилттай болсныг тэмдэглэв. Сайд Н.Энхтайван АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн Танхим хоёр орны хоорондын стратегийн түншлэлийн ач холбогдлыг тэмдэглэсэн тогтоол баталсан, мөн КОВИД-19 цар тахалтай тэмцэх, ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.

​Элчин сайд М.Клечески АНУ-ын Олон улсын агентлагийн шугамаар Монгол Улсад ногоон хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд зориулж 3 сая ам.долларын дэмжлэг үзүүлж байгааг мэдээлэв. Цаашид хоёр тал эдийн засгийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлж ажиллах, Монголд хэрэгжүүлэх МСК-ын төслийн бэлтгэл ажлыг цаг хугацаанд нь хангаж, төслийг амжилттай эхлүүлэхийн чухлыг тэмдэглэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эмээ
Эмээ
2020-12-29 06:52

Зард�##�Ыг нь улсаас төлөөд эмнэлэгт эмчлүүлэхгүй яасан юм бол тэр айл нь х�##�двар авч сүйд болохвий.

Зочин
Зочин
2020-12-29 07:25

Хар хайрцагны бодлого хаана явна. Хүний юм зүг чиггүй авч байж эрх чөлөө тусгаар тогтнолоо барьцаанд тавьчихав.

Холбоотой мэдээ

Back to top button